Түймэрт автсан 50 өрхөд нэн тэргүүнд хүнсний тусламж үзүүллээ

Нийтэлсэн өдөр: 2000.01.01, бямба

 

     МУЗН Сүхбаатар аймгийн түймэрт автсан 50 өрхөд хүнсний багц тусламжийг хүргүүллээ.  Мөн Хэнтий, Дорнод аймгаас гамшгийн нөхцөл байдлын судалгаа авч, бодит хохирлын судалгаанд үндэслэн Олон Улсын Улаан загалмай Улаан хавирган сар нийгэмлэгүүдийн холбоонд хандан тусламж хүсэхээр ажиллаж байна. Он гарсаар улсын хэмжээнд 13 аймгийн нутаг дэвсгэрт 70 орчим удаа түймэр гарснаас 50 хувь нь Хэнтий, Сүхбаатар, Дорнод аймагт хамаарч байна. Сансраас авсан зургаас харахад, Сүхбаатар аймгийн Түмэнцогт сумын газар нутгийн 80 орчим хувь нь, Мэнэнгийн талын 90 орчим хувь нь түймэрт өртөөд байгаа юм. МУЗН эд материалын  тусламжийг цаг алдалгүй хүргэж, сэтгэл санааны дэмжлэг үзүүлэх зэрэг хүмүүнлэгийн үйл ажиллагааг түймэрт автсан ард иргэддээ хүргэхийн төлөө хичээн  ажиллаж байна.