МОНГОЛЫН УЛААН ЗАГАЛМАЙ НИЙГЭМЛЭГ ОЛОН УЛСЫН ХҮМҮҮНЛЭГИЙН ЭРХ ЗҮЙ ХАРИУЦСАН АЖИЛТАН ШАЛГАРУУЛЖ АВНА

Нийтэлсэн өдөр: 2021.08.02, даваа
МОНГОЛЫН УЛААН ЗАГАЛМАЙ НИЙГЭМЛЭГ
ОЛОН УЛСЫН ХҮМҮҮНЛЭГИЙН ЭРХ ЗҮЙ ХАРИУЦСАН АЖИЛТАН ШАЛГАРУУЛЖ АВНА.
 
Байгууллага: Монголын улаан загалмай нийгэмлэг /МУЗН/
Албан тушаал: Олон улсын хүмүүнлэгийн эрх зүй хариуцсан ажилтан
Төрөл: Бүтэн цагийн
 
Ажлын байрны зорилго:
Олон улсын хүмүүнлэгийн эрх зүй хариуцсан ажилтан нь Монгол улсад Олон улсын хүмүүнлэгийн эрх зүйг түгээн дэлгэрүүлэх ажлыг хариуцах бөгөөд Монгол улсын Засгийн газрын яамд, Монгол улсын зэвсэгт хүчин, Их, дээд сургуулиуд, Хуульчдын холбоо зэрэг холбогдох салбар бүрт Хүмүүнлэгийн эрх зүйн тухай сургалт, мэдээлэл явуулна. Монгол дахь Олон улсын хүмүүнлэгийн эрх зүйн ажлын хэсгийн тогтвортой үйл ажиллагааг хариуцах бөгөөд Олон улсын улаан загалмайн хорооны Бээжин дэх төлөөлөгчийн газартай хамтран Олон улсын Хүмүүнлэгийн эрх зүйтэй холбоотой үйл ажиллагааг зохион байгуулна.
Гол үүрэг:
Олон улсын хүмүүнлэгийн эрх зүйг сурталчлах, түгээн дэлгэрүүлэх үйл ажиллагааг Захиргаа, удирдлагын газрын даргын удирдлага дор зохион байгуулах;
Монгол дахь Олон улсын хүмүүнлэгийн эрх зүйн ажлын хэсгийн зохицуулагч хийн, Олон улсын улаан загалмайн хороо болон бусад гадаад, дотоодын төлөөллүүдтэй холбогдон ажиллах;
Монголд Олон улсын хүмүүнлэгийн эрх зүйг сурталчлах, түгээн дэлгэрүүлэх чиглэлээр үйл ажиллагааны жилийн төлөвлөгөө боловсруулан, хэрэгжүүлэх;
Холбогдох байгууллага, нэгжид Олон улсын хүмүүнлэгийн эрх зүйн тухай сургалт, танилцуулга явуулах;
Их, дээд сургуулиудад Олон улсын хүмүүнлэгийн эрх зүйг сурталчлах, Олон улсын хүмүүнлэгийн эрх зүйн мэтгэлцээний тэмцээнд дэмжлэг үзүүлэх;
Олон улсын хүмүүнлэгийн эрх зүйг сурталчлах чиглэлээр Монголын хуульчдын холбоо, Зэвсэгт хүчний байгууллага, Гадаад харилцааны яамтай хамтран ажиллах
 
Тавигдах шаардлага:
Эрх зүйч мэргэжлээр баклавр болон түүнээс дээш зэрэгтэй;
Монгол, Англи хэлний бичгийн болон ярианы ахисан түвшний мэдлэгтэй;
Олны өмнө илтгэл тавих, үг хэлэх чадвартай;
 
СОНГОН ШАЛГАРУУЛАЛТАД ОРОЛЦОХЫН ТУЛД: Англи хэл дээрх CV буюу анкетийг 
nomin.o@redcross.mn
хаягаар 2021 оны 8 дугаар сарын 11-ний дотор ирүүлнэ.
Дэлгэрэнгүй мэдээллийг дээрх хаягаар авах боломжтой.