Зөвлөх шалгаруулж авна

Нийтэлсэн өдөр: 2021.08.02, даваа

“Олон улсын хүмүүнлэгийн эрх зүйн хэрэгжилтийн дотоодын судалгаа”
Гадаад харилцааны яамнаас Монголын Улаан Загалмайн Нийгэмлэг болон Олон Улсын Улаан Загалмайн Хорооны дэмжлэгтэйгээр “Олон улсын хүмүүнлэгийн эрх зүйн хэрэгжилтийн дотоодын судалгаа” төсөл хэрэгжүүлэхээр ажиллаж байна.
Тус төсөл нь Монгол улс дахь олон улсын хүмүүнлэгийн эрх зүйн хэрэгжилтэд дүн шинжилгээ, үнэлгээ хийх, улмаар дүгнэлт, зөвлөмж боловсруулах зорилготой. 
Төслийн зорилгыг хэрэгжүүлэх Үндэсний зөвлөхийн шалгаруулалтад эрх зүйч, хуульч, судлаачдыг оролцохыг урьж байна.
Ажил гүйцэтгэх хугацаа: 4-6 сар 
Тавигдах шаардлага: 
• Хууль зүйн шинжлэх ухааны доктор зэрэгтэй байх;
• Олон улсын хүмүүнлэгийн эрх зүй, олон улсын нийтийн эрх зүй, олон улсын эрүүгийн эрх зүйн чиглэлээр судалгаа, эрдэм шинжилгээний ажил хийж байсан туршлагатай байх;
• Шинжилгээ, үнэлгээ хийх өндөр чадвартай байх;
• Хууль зүйн англи хэлний мэдлэгтэй байх. 
Бүрдүүлэх материал: 
• Шалгаруулалтад оролцохыг хүссэн өргөдөл; 
• Ажлын туршлагыг тодорхойлсон Англи, Монгол хэл дээрх дэлгэрэнгүй намтар, судалгаа, эрдэм шинжилгээний бүтээлийн жагсаалт.
Сонирхсон хувь хүмүүс Монгол хэлээр бэлтгэсэн материалаа 2021 оны 8-р сарын 20-ний өдрийн 23:59 цагаас өмнө manduul.a@redcross.mn болон dep09-12@mfa.gov.mn хаягаар ирүүлнэ үү. 
Дэлгэрэнгүй мэдээллийг Монголын Улаан Загалмай Нийгэмлэгийн олон улсын хүмүүнлэгийн эрх зүйн мэргэжлийн багийн гишүүн А.Мандуул /98322555/-тай холбогдож лавлана уу.