Дунд шатны хорооны дарга нарт зориулсан цахим сургалт эхэллээ

Нийтэлсэн өдөр: 2021.05.16, ням


Монголын улаан загалмай нийгэмлэгийн Дунд шатны хорооны дарга нарт зориулсан цахим сургалт 2021 оны 5 дугаар сарын 17-ны өдөр эхэллээ.

Сургалт 3 хоног үргэлжлэх бөгөөд Олон Улсын Улаан Загалмай, Улаан Хавирган Сар Нийгэмлэгүүдийн Холбооны Стратеги-2030, Монголын улаан загалмай нийгэмлэгийн Стратеги-2030 болон 2023 он хүртэлх үйл ажиллагааны төлөвлөгөөг танилцуулах, цаг үеийн асуудлаар мэдээ, мэдээлэл өгөх, цахимаар ажиллах арга зүйг сайжруулахад чиглэх юм.

Үүнээс гадна Дунд шатны хорооны үр дүнгийн гэрээ дүгнэх шалгуур үзүүлэлт, шинэчлэгдсэн тогтвортой хөгжлийн үзүүлэлт, цахимаар ажиллах арга зүй, анхан шатны хорооны үйл ажиллагаа, гишүүнчлэлийн эгнээг өргөжүүлэх тал дээр зөвлөгөө мэдээлэл өгч байна.