Үнийн санал ирүүлэх тухай

Нийтэлсэн өдөр: 2021.03.17, лхагва
                                            

Монголын улаан загалмай нийгэмлэг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны санхүүжилтээр эмзэг бүлгийн иргэдэд хүнсний багцын тусламж үзүүлэх тул доор дурдсан бүтээгдэхүүнийг нийлүүлэх аж ахуй нэгж, байгууллагыг битүүмжилсэн үнийн санал ирүүлэхийг урьж байна.

Үнийн санал ирүүлэх албан байгууллагууд дор дурдсан баримтыг бүрдүүлэн битүүмжилж, Монголын улаан загалмай нийгэмлэгийн дор дурдсан хаягаар ирүүлнэ.
Бичиг баримтын жагсаалт:
1. Компанийн нэр хаяг, холбогдох албан тушаалтны холбоо барих утас, и-мэйл хаяг
2. Албан бичиг бүхий үнийн санал /Нийлүүлэх хугацаа, тээвэрлэлтийн нөхцөлийг дурдах/
Үнийн саналыг хүлээн авах сүүлийн хугацаа: 2021 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 17 цаг 00 минут 
Хариуцсан ажилтантай холбоо барих: А.Мөнхтуул-99198411, munkhtuul.a@redcross.mn 
Хаяг: Монголын Улаан Загалмай Нийгэмлэгийн төв байр. 205 тоот Сүхбаатар дүүргийн 1-р хороо, Улаанбаатар хот. Утас (+976)-77770508