Монголын улаан загалмай нийгэмлэг ХӨСҮТ-д дэмжлэг үзүүллээ

Нийтэлсэн өдөр: 2021.01.29, баасан



Монголын улаан загалмай нийгэмлэг Халдварт Өвчин Судлалын Үндэсний Төвийн талбарын тархвар судлаачдын багт буюу халдварын голомттой бүсэд ажиллаж байгаа 50 ажилтанд  4 улирлын иж бүрэн хувцас, хэрэгcлэл, бэлэн байдлын аранз зэрэг нийт 33 сая төгрөгийн дэмжлэг үзүүлж, 2021 оны 1 сарын 28-ний өдөр хүлээлгэн өглөө.

Талбарын тархвар судлаачид халдварын голомттой бүсэд очиж, тандалт  судалгаа хийх, хариу арга хэмжээ авах үйл ажиллагаанд оролцдог аж.

Бэлэн байдлын цүнхэд амны хаалт, ариутгалын бодис, халдвар хамгааллын хувцас, хэрэгслэл багтсан байна.