Дунд шатны хорооны дарга, нягтлан бодогчдын үр дүнгийн гэрээг байгуулав

Нийтэлсэн өдөр: 2021.01.19, мягмар

 

Монголын улаан загалмай нийгэмлэгийн 21 аймаг, нийслэлийн 9 дүүргийн Дунд шатны хорооны дарга, нягтлан бодогчидтой 2021 оны 1 сарын 14-20-ны өдрүүдэд онлайнаар үр дүнгийн гэрээ байгуулав. Энэ үеэр Монголын улаан загалмай нийгэмлэгийн 2020 оны үйл ажиллагааны хэрэгжилт, үр дүнг хэлэлцэж, 2021 оны төлөвлөгөөг танилцуулсан юм.   

Сургалтад Монголын улаан загалмай нийгэмлэгийн Ерөнхий нарийн бичгийн дарга Н.Болормаа, газрын дарга, хөтөлбөрийн ахлагч нар оролцож, Дунд шатны улаан загалмайн хороод 2021 онд ажиллах чиглэл, хэрэгжүүлэх үйл ажиллагааны талаар зөвлөгөө, мэдээлэл өгсөн юм.