Малчдад үзүүлэх хүмүүнлэгийн тусламж орон нутаг руу хөдөллөө

Нийтэлсэн өдөр: 2021.01.11, даваа


Цаг уур, орчны шинжилгээний газраас 2020 оны 12-р сарын 10-нд гаргасан зудын эрсдэлийн зурагт үндэслэн зудын нэн өндөр болон өндөр эрсдэлтэй гарсан 6 аймгийн малчин өрхөд үзүүлэх хүмүүнлэгийн тусламж орон нутаг руу хөдөллөө.

Тодруулбал, Монголын улаан загалмай нийгэмлэг, Олон улсын Улаан загалмай, Улаан хавирган сар нийгэмлэгүүдийн холбоотой хамтран 2000 малчин өрхөд тусламж үзүүлэхээс Төв, Өвөрхангай, Дундговь, Говь-Алтай, Баянхонгор, Өмнөговь зэрэг 6 аймгийн 42 сумын 1260 өрхийн хүмүүнлэгийн тусламж Улаанбаатар хотоос гарлаа.

Малын эрдэс тэжээлийн 1 өрхийн багцад эрдэсийн долооц 30 кг, загасны тос 2 литр, амин тун 1кг, малын нүдний тос 1 ш, малын туурайн тос 1 ш зэрэг зүйлс багтсан байна.

Төв, Өвөрхангай, Дундговь, Говь-Алтай, Баянхонгор, Өмнөговь аймгуудын хувьд 2020 оны зун хур бороо багатай байсны ихэнх нутгийн хэмжээнд гантай байсан бөгөөд зудын эрсдэлийн зургаар нэн өндөр эрсдэлтэй гэж үнэлэгдээд байна.