НҮБ-ийн Хүүхдийн сангийн дэмжлэгээр 179 өрхөд хүнсний тусламж үзүүлэв

Нийтэлсэн өдөр: 2020 оны 12-р сарын 29. Мягмар гариг.


Нэгдсэн Үндэстний Байгууллагын Хүүхдийн Сангийн дэмжлэгээр Монголын улаан загалмай нийгэмлэг Баянзүрх дүүргийн Нэгдсэн эмнэлэг, Халдварт Өвчин Судалын Үндэсний Төвийн нийт 179 ажилчдын ар гэрийнхэнд хүмүүнлэгийн тусламж үзүүллээ.

Тусламжид халдвар авсан эмнэлгийн ажилчид, гэрийн хяналт, ажиглалтад байгаа нийт 179 ажилтны ар гэрийнхэн хамрагдсан бөгөөд хүнсний багц, ариун цэврийн багц олгосон юм.

Үүнээс гадна бага насны хүүхдэд зориулсан коронавируст халдвараас сэргийлэх, хэрхэн хамгаалах талаарх мэдлэг  олгосон буддаг, уншдаг ном багцад багтсан юм.