“Сэндвик Монголиа” ХХК-ний дэмжлэгээр 200 өрхөд хүнсний тусламж үзүүллээ

Нийтэлсэн өдөр: 2020.12.29, мягмар


Монгол Улсад коронавируст халдвар дотооддоо бүртгэгдэж хатуу хөл хорионы дэглэмд шилжсэнтэй холбоотойгоор айл өрх хүнсний хомсдолд орж болзошгүй энэ цаг үед “Сэндвик Монголиа” ХХК, Монголын улаан загалмай нийгэмлэгтэй хамтран 200 өрхөд хүнсний тусламж үзүүллээ.

“Сэндвик Монголиа” ХХК-ийн  200 ширхэг хүнсний багцыг Сонгинохайрхан, Баянзүрх, Чингэлтэй дүүргийн айл өрхөд хүмүүнлэгийн тусламж болгон үзүүлсэн юм.

Хатуу хөл хориог хамтдаа даван туулахад тусалсан “Сэндвик Монголиа” ХХК-ийн хамт олонд  талархал илэрхийлье.