Монголын улаан загалмай нийгэмлэгийн Удирдах зөвлөлийн цахим хурал боллоо

Нийтэлсэн өдөр: 2020 оны 12-р сарын 22. Мягмар гариг.
 

Монголын улаан загалмай нийгэмлэгийн Удирдах зөвлөлийн цахим хурал 2020 оны 12 сарын 22-ны өдөр боллоо. Хуралд Монголын улаан загалмай нийгэмлэгийн Ерөнхийлөгч Н.Энхболд, Ерөнхий нарийн бичгийн дарга Н.Болормаа болон Удирдах Зөвлөл, Санхүү, Дүрмийн хорооны гишүүд оролцов.

Хурлаар Монголын улаан загалмай нийгэмлэгийн 2020 оны үйл ажиллагааны тайланг хэлэлцэн дүгнэж, 2021 оны үйл ажиллагааны төлөвлөгөө, 2019 оны төсвийн гүйцэтгэл, 2021 оны төсвийг хэлэлцэж баталлаа.

Түүнчлэн Монголын улаан загалмай нийгэмлэг коронавируст халдварт цар тахалтай тэмцэх, нийгэм-эдийн засгийн нөлөөллийг бууруулах зорилгоор зохион байгуулж буй Хүмүүнлэгийн тусламжийн мэдээ, мэдээллийн талаар Монголын улаан загалмай нийгэмлэгийн Ерөнхий нарийн бичгийн дарга Н.Болормаа хуралд оролцогчдод танилцуулсан юм.