“Монголчууд гэртээ” теле концертын хандивын тусламжийн тайланг хүргүүллээ

Нийтэлсэн өдөр: 2020.12.15, мягмар



Монголын улаан загалмай нийгэмлэг, Монгол HD телевиз, Хаан банк, VEP продакшин хамтран зохион байгуулсан “Монголчууд гэртээ” теле концертын хандивын тусламжийн тайланг Монгол НD телевизэд хүргүүлэв. Тоглолтын хандиваар цугларсан 334,370,817 төгрөгийн 5597 хүнсний багцын тусламжийг 16 хүртэлх насны 3 ба түүнээс дээш хүүхэдтэй өрх толгойлсон эцэг эх, хөгжлийн бэрхшээлтэй иргэнтэй гэр бүл, жирэмсэн эсвэл хөхүүл хүүхэдтэй гэр бүл, 60-аас дээш насны харж хандах хүнгүй ахмад настан, 16 хүртэлх насны 5-аас дээш насны хүүхэдтэй өрх болон төрөөс олгож буй хүнсний талонд хамрагдаагүй, өрхийн орлого нь зогссон, тодорхой хаяг бүртгэлгүй, гэр оронгүй, хүнсний дутагдалд орсон өрхөд хүргэлээ.

Энэхүү хүмүүнлэгийн тусламжийн хүрээнд нийт 25427 хүнд хүрч ажиллалаа.