“ТОХИОЛДЛЫН УДИРДЛАГЫН ТОГТОЛЦООНЫ БАГИЙГ ЧАДАВХЖУУЛАХ ЦОГЦ СУРГАЛТ” ЯВАГДАЖ БАЙНА

Нийтэлсэн өдөр: 2020 оны 10-р сарын 23. Баасан гариг.
МУ-ын Шадар сайдын 089 тоот тушаалаар томилогдсон ажлын хэсэг коронавируст халдвараас урьдчилан сэргийлэх орон нутгийн “Тохиолдлын удирдлагын тогтолцооны багийг чадвахжуулах” цогц сургалтыг Монгол Улсын Шадар сайдын зөвлөх Л.Саянаа, ОБЕГ-ын дэд дарга, УОК-ын шуурхай штабын дарга хурандаа Б. Ууганбаяр нараар ахлуулсан ажлын хэсэг 21 аймгийн хэмжээнд зохион байгуулж байна. ОБЕГ, ДЭМБ, ХӨСҮТ, МХЕГ, МУЗН, JCI зэрэг байгууллагын мэргэжилтнүүд сургалтыг чиглүүлэн, зохион байгуулж байна.
Сургалтын үеэр шуурхай хариу арга хэмжээний багийн гишүүдийн аюулгүй ажиллагааг хангах, бэлэн байдлыг сайжруулахаар 15 ширхэг аранзыг аймгийн онцгой комисст хүлээлгэн өглөө. Халдвар хамгааллын хувцас, зайнаас халуун хэмжигч, амны хаалт, ариутгалын багц болон анхны тусламжийн багц бүхий уг бэлэн байдлын аранзыг Монголын улаан загалмай нийгэмлэгээс бэлтгэн олгож байгаа юм.

Ажлын хэсэг 2020 оны 10 дугаар сарын 23-25-ны өдрүүдэд Чойбалсан хотод ажиллаж байна. Дорнод аймаг нь сургалт явуулж буй 8 дахь аймаг юм. Сургалт явуулахаас гадна аймгуудын бэлэн байдлыг хангуулах нөөцийн судалгааг газар дээр нь цахим программд бүртгэлжүүлэх, мэргэжлийн байгууллага, салбар нэгжийн хамтын ажиллагааны хүрээнд бэлэн байдлын төлөвлөгөөг тодотгон шинэчилэх, мөн ХӨСҮТ-ийн тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаагаар ахлуулсан баг бүрэлдэхүүн аймгуудын нэгдсэн эмнэлэг, өрхийн эмнэлэг, БОЭТ зэрэг эрүүл мэндийн байгууллагуудад томуугиийн тандалт судалгаа хийж, хяналт шалгалтын ажлуудыг давхар гүйцэтгэн ажиллаж байна.