Монголын улаан загалмай нийгэмлэг Эрүүл мэндийн яаманд Коронавируст халдвар илрүүлэх түргэвчилсэн оношлуур хандивлалаа

Нийтэлсэн өдөр: 2020 оны 10-р сарын 8. Пүрэв гариг.
 


Монголын улаан загалмай нийгэмлэг  Олон улсын хүмүүнлэгийн тусламжаар Эрүүл мэндийн яаманд нь коронавирусын халдвар илрүүлэх түргэвчилсэн оношлуур хандивлах ёслолын үйл ажиллагаа  2020 оны 10 дугаар сарын 8-ны өдөр болж өндөрлөлөө. 

Коронавируст халдвар илрүүлэх түргэвчилсэн оношлуурыг Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайханд Монголын улаан загалмай нийгэмлэгийн Ерөнхийлөгч Н.Энхболд гардуулан өгсөн юм. Уг оношлуурыг Монголын улаан загалмай нийгэмлэг, БНСУ-ын Сөүл хот дахь Эрүүл мэндийн үйлчилгээний сантай хамтран оруулж ирсэн байна.

Нийт 228,000,000 төгрөгийн үнэ бүхий 10,000 ширхэг оношлуурыг Монголын улаан загалмай нийгэмлэг Коронавируст халдварын цар тахлаас урьдчилан сэргийлэх, хариу арга хэмжээ авах үйл ажиллагааны хүрээнд ийнхүү хандивлаж байна.

Уг оношлуур нь хүний биеийн цусанд КОВИД-19-ийн эсрэг биет байгаа эсэхийг 15 минутын дотор оношлох зориулалттай түргэвчилсэн оношлуур юм.