БИТҮҮМЖИЛСЭН ҮНИЙН САНАЛ ИРҮҮЛЭХ УРИЛГА

Нийтэлсэн өдөр: 2020.08.03, даваа
Монголын улаан загалмай нийгэмлэг, Олон улсын Улаан загалмай, Улаан хавирган сар нийгэмлэгүүдийн холбооны дэмжлэгтэй “Коронавируст халдварт цар тахлын эсрэг хариу арга хэмжээ” төслийн хүрээнд хөл, хөдөлгөөн ихтэй зах, цэгүүдэд 20 ш гар угаах цэг барих, угсрах аж ахуйн нэгж, байгууллагыг үнийн санал ирүүлэхийг урьж байна.
Үнийн саналд:
1. Дор дурьдсан загвар, хэмжээний дагуу 20 ш нерж төмрөн гар угаалтуур угсарч, суурилуулах;
2. Гар угаалтуурыг цэвэр, бохирын хоолойнд холбох;
3. Зурганд заасны дагуу гэрэлт самбар – хаяг хийх зардал багтсан байна.
Үнийн санал ирүүлэх албан байгууллагууд дор дурдсан баримтыг бүрдүүлэн битүүмжилж, Монголын улаан загалмай нийгэмлэгийн дор дурдсан хаягаар ирүүлнэ.
Бичиг баримтын жагсаалт:
1. Компанийн танилцуулга;
2. Компанийн гэрчилгээний нотариатаар батлуулсан хуулбар;
3. Компанийн нэр хаяг, холбогдох албан тушаалтны холбоо барих утас, и-мэйл хаяг;
4. Албан бичиг бүхий битүүмжилсэн үнийн санал /Нийлүүлэх хугацаа, тээвэрлэлтийн нөхцөлийг дурдах/;
Битүүмжилсэн баримтыг хүлээн авах сүүлийн хугацаа: 2020 оны 08 дугаар сарын 10-ны өдрийн 12 цаг 00 минут
Битүүмжилсэн баримтыг хүлээн авах: МУЗН-ийн Нийгмийн эрүүл мэндийг дэмжих баг, 206 тоот
Хаяг: Монголын улаан загалмай нийгэмлэгийн төв байр. Сүхбаатар дүүргийн 1-р хороо, Улаанбаатар хот. Утас (+976)-77770508