Тусгаарлах байруудад гар ариутгагч, ариутгалын бодис олголоо

Нийтэлсэн өдөр: 2020.04.29, лхагва


Монголын улаан загалмай нийгэмлэг коронавируст халдвараас сэргийлэх үйл ажиллагааны хүрээнд тусгаарлах байруудад ариутгал, халдваргүйтлийн эд зүйлсийг олгох ажлыг зохион байгуулж байна. Тодруулбал, НҮБ-ын Хүүхдийн Сан, АНУ-ын Олон улсын Хөгжлийн агентлагийн дэмжлэгтэй хэрэгжиж буй төслийн хүрээнд гадаад орноос ирсэн иргэдийг түр тусгаарлан ажиглах байруудад бактерийн эсрэг гарын шингэн саван, гар ариутгагч санитол, жавелион зэргийг олгож байна. Уг үйл ажиллагаанд 21 аймаг, 9 дүүргийн хэмжээнд байгаа түр тусгаарлан ажиглах байрны зориулалтаар ашиглаж буй 67 газар хамрагдана.