Үнийн санал ирүүлэх урилга

Нийтэлсэн өдөр: 2020 оны 4-р сарын 12. Ням гариг.


Монголын улаан загалмай нийгэмлэг, НҮБ-ын Хүүхдийн сан, АНУ-ын Олон улсын Хөгжлийн агентлагийн дэмжлэгтэй хэрэгжиж буй эрүүл мэндийн байгууллагуудад гар ариутгал, ариутгалын бодис олгох ажлын хүрээнд доор дурдсан бүтээгдэхүүнийг нийлүүлэх аж ахуй нэгж, байгууллагыг үнийн санал ирүүлэхийг урьж байна.


Үнийн санал ирүүлэх албан байгууллагууд дор дурдсан баримтыг бүрдүүлэн битүүмжилж, Монголын улаан загалмай нийгэмлэгийн дор дурдсан хаягаар ирүүлнэ.

Бичиг баримтын жагсаалт:

1. Компанийн танилцуулга /Бүтээгдэхүүний танилцуулгыг хавсаргах/

2. Компанийн гэрчилгээний нотариатаар батлуулсан хуулбар

3. Компанийн нэр хаяг, холбогдох албан тушаалтны холбоо барих утас, и-мэйл хаяг

4. Албан бичиг бүхий үнийн санал /Нийлүүлэх хугацаа, тээвэрлэлтийн нөхцөлийг дурдах/

5. Бүтээгдэхүүний дээж

Битүүмжилсэн баримтыг хүлээн авах сүүлийн хугацаа: 2020 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн 15 цаг 00 минут

Битүүмжилсэн баримтыг хүлээн авах: Эрүүл мэндийн багийн ахлагч О.Номин

Хаяг: Монголын Улаан Загалмай Нийгэмлэгийн төв байр. Сүхбаатар дүүргийн 1-р хороо, Улаанбаатар хот. +(+976)-99018531