Рио Тинтогийн Монгол дахь төлөөлөгчид МУЗН-ийн үйл ажиллагаатай танилцлаа

Нийтэлсэн өдөр: 2020.03.02, даваа


Рио Тинтогийн Монгол дахь үйл ажиллагаа хариуцсан захирал Даниэл Ворралл, дэд захирал Х.Амаржаргал нар 2020 оны 3 дугаар сарын 2-ны өдөр Монголын улаан загалмай нийгэмлэгт зочилж, ийн үйл ажиллагаатай танилцлаа. Рио Тинтогийн Монгол дахь төлөөлөгчийн газрын төлөөлөгчдыг Монголын улаан загалмай нийгэмлэгийн Ерөнхий нарийн бичгийн дарга Н.Болормаа болон хөтөлбөрийн ахлагч нар хүлээн авч уулзсан юм. Уулзалтын үеэр Монголын улаан загалмай нийгэмлэгийн Ерөнхий нарийн бичгийн дарга Н.Болормаа нийгэмлэгийн үйл ажиллагаа, хөтөлбөр, хамтын ажиллагаа, цаг үеийн шинжтэй мэдээлэл хуваалцав.