Өөртөө болон бусдад анхны тусламж үзүүлэх мэдлэг, чадвар эзэмшихийг уриалж байна

Нийтэлсэн өдөр: 2020.03.01, ням


Жилийн бүрийн 3 дугаар сарын 1-нд дэлхий нийтээр Олон Улсын Иргэний хамгаалалтын өдрийг тэмдэглэдэг уламжлалтай. Монгол Улс олон улсын Иргэний хамгаалалтын байгууллагад 1992 онд ажиглагч гишүүнээр, 2002 оны 11 дүгээр сард жинхэнэ гишүүнээр элсэж, зохион байгуулж байгаа аливаа үйл ажиллагаанд идэвхтэйгээр оролцож байна.

Энэ жил Олон Улсын Иргэний Хамгаалалтын Байгууллагаас “Иргэний хамгаалалт, өрх бүрт анхны тусламж үзүүлэгчтэй байх” уриаг гишүүн орнуудын хүрээнд дэвшүүлж байна. Тэмдэглэлт өдрийн хүрээнд уг уриатай холбогдуулан 3 дугаар сарын турш ард иргэдийг өөртөө болон бусдад анхны тусламж үзүүлэх чадвар эзэмшүүлэх мэдлэг,  мэдээллээр хангах ажлыг Онцгой байдлын ерөнхий газраас Монголын Улаан Загалмай нийгэмлэгтэй хамтран зохион байгуулж байна. Иргэн та анхны тусламжийн талаарх ойлголтын талаар дэлгэрэнгүй мэдээллийг https://www.facebook.com/first.aid.MRCS/?epa=SEARCH_BOX  цахим хаягаар авах боломжтой.