“Ашид Буян” ХХК МУЗН-т цээж манекен, зүрхийг автоматаар сэдээгч аппарат бэлэглэлээ

Нийтэлсэн өдөр: 2020.02.05, лхагва


Эмнэлгийн тоног төхөөрөмж, багаж хэрэгсэл ханган нийлүүлдэг “Ашид Буян” ХХК Монголын улаан загалмай нийгэмлэгт цээж манекен, зүрхийг автоматаар сэдээгч аппарат тус бүр нэг ширхэгийг бэлэглэлээ. Бидний үйл ажиллагааг дэмжиж цээж манекен, зүрхийг автоматаар сэдээгч аппарат бэлэглэсэн “Ашид Буян” ХХК-ний хамт олонд баярлалаа” хэмээн Монголын улаан загалмай нийгэмлэгийн Ерөнхий нарийн бичгийн дарга Н.Болормаа онцоллоо.

Мөн “Ашид Буян” ХХК-ний Ерөнхий захирал Т.Алтангэрэл “Манай компани 10 гаруй жил эмнэлгийн тоног төхөөрөмж, багаж хэрэгсэл ханган нийлүүлэх,  яаралтай түргэн тусламж, анхны тусламжийн чиглэлээр үйл ажиллагаа явуулж байна. Анхны тусламжийн чиглэлээр сургалт, мэдээллээр олон нийтийг хангаж байдаг Монголын улаан загалмай нийгэмлэгийн үйл ажиллагааг дэмжиж манай “Ашид Буян” ХХК тоног, төхөөрөмжийнхөө дээж болох цээж манекен, зүрхийг автоматаар сэдээгч аппарат бэлэглэлээ. Цаашид хамтын ажиллагаа улам өргөжин гэдэгт итгэж байна” гэв.