Битүүмжилсэн үнийн санал авах тухай

Нийтэлсэн өдөр: 2020.01.16, пүрэв

Монголын улаан загалмай нийгэмлэг нь Олон улсын Улаан загалмай, Улаан хавирган сар нийгэмлэгүүдийн холбоотой хамтран Цаг уурын урьдчилсан мэдээнд тулгуурласан санхүүжилт хөтөлбөрийг хэрэгжүүлж байна. Хөтөлбөрийн хүрээнд зудын нэн өндөр эрсдэлтэй аймаг, сумын малчдад малын эрдэс тэжээлийн багцын тусламж үзүүлэх тул дор дурдсан бүтээгдэхүүнийг нийлүүлэх аж ахуйн нэгж байгууллагыг битүүмжилсэн үнийн санал ирүүлэхийг урьж байна.

Малын эрдэс тэжээлийн багцад дараах бүтээгдэхүүн багтана. Үүнд:

Бүтээгдэхүүний нэр

Багцад орох бүтээгдэхүүний тоо/хэмжээ

Хэмжих нэгж

Нийт багцын тоо

Нийт тоо/хэмжээ

Загасны тос

2

литр

1,000

2,000 литр

Эрдсийн долооц

60

кг

60,000 кг

Туурайн тос

1

ширхэг

1,000 ширхэг

Эрдэс, витамины нэмэгдэл

1

кг

1,000 ширхэг

Малын нүдний тосон түрхлэг

1

ширхэг

1,000 ширхэг

 

Битүүмжилсэн үнийн саналд дараахь бичиг баримтыг хавсаргана уу:

  1. Аж ахуйн нэгжийн барааг нийлүүлэх үнийн санал, нийлүүлэх хугацаа, тээврийн нөхцөлийг тодорхой заасан албан бичиг
  2. Компанийн танилцуулга
  3. Бүтээгдэхүүний дэлгэрэнгүй танилцуулга
  4. Компанийн нэр хаяг, холбогдох албан тушаалтны холбоо барих утас, имэйл хаяг
  5. Бүтээгдэхүүний дээж

Хүлээн авах эцсийн хугацаа:

2020 оны 1- р сарын 22– ны өдрийн 15 цаг 00 минут хүртэл хүлээн авна.

Хаяг: Монголын Улаан Загалмай Нийгэмлэгийн төв байр, 300 тоот,

Сүхбаатар дүүргийн 1-р хороо, Улаанбаатар хот. Утас: 77770508 (дотуур утас 201)