"ЦЭВЭР АГААР-ЭРҮҮЛ ИНЭЭМСЭГЛЭЛ" 1000 ХҮҮХДИЙН ЦАСНЫ БАЯРЫГ АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛЛАА.

Нийтэлсэн өдөр: 2020.01.14, мягмар


Монголын улаан загалмай нийгэмлэг Скай Резорт цанын баазтай хамтран хүүхэд багачуудыг чарга, тюбинг болон цанаар үнэ төлбөргүй тоглох боломжоор хангаж хүүхдийн чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх, хамтын уур амьсгалыг бий болгох, бие бялдрыг чийрэгжүүлэх, спортын ур чадварыг дээшлүүлэх, нэг өдрийг цэвэр агаарт хөгжилтэй, дурсамжтай өнгөрөөх зорилготой "Цэвэр агаар - эрүүл инээмсэглэл" 1000 хүүхдийн цасны баярыг 3 дахь жилдээ уламжлал болгон амжилттай зохион байгууллаа.




Тус үйл ажиллагааны хүрээнд 8 дүүргийн амьжиргааны түвшингөөс доогуур орлоготой, зорилтот бүлгийн 750 хүүхэд, асрамж халамжийн 250 хүүхэд, нийт 1000 хүүхдийг 2020 оны 1 дүгээр сарын 13, 14-ний өдрүүдэд цэвэр агаарт чөлөөт цагийг нь өнгөрүүлэн тоглууллаа. 




Бидний хүмүүнлэгийн үйл ажиллагааг дэмжин Хүүхдийн сайн сайхны төлөө хамтран ажилласан "Скай Резорт" цанын бааз, "Өгөөж - Чихэр боов" ХХК, Эм Си Эс групп, Монголын 3х3 Сагсан бөмбөгийн шигшээ багийн хамт олон болон 1000 хүүхдийн зохион байгуулалт, аюулгүй байдлыг хангаж ажилласан Дунд шатны хороодын дарга, арга зүйч, сайн дурын идэвхтнүүд болон залуучуудын улаан загалмайн гишүүддээ талархал илэрхийлье.