МУИС-ийн дэргэдэх "Клуб-25"-ын идэвхтэн залуус “ШИЛДЭГ КЛУБ-25”-аар шалгарлаа

Нийтэлсэн өдөр: 2020 оны 1-р сарын 2. Пүрэв гариг.

 

Цусны донорын Үндэсний өдөр өнөөдөр тохиов. Цусны доноруудыг алдаршуулах, урамшуулах, тэдний үйл хэргийг олон нийтэд таниулан сурталчлах зорилготой “ЦУСНЫ ДОНОРЫН ҮНДЭСНИЙ ӨДӨР” арга хэмжээ 2020 оны 1 сарын 3-ны өдөр Цус сэлбэлт судлалын үндэсний төвд боллоо. Уг арга хэмжээнд Монголын улаан загалмай нийгэмлэгийг төлөөлж Захиргаа, удирдлагын газрын дарга Э.Энхтайван, Эрүүл мэнд, халамжийн хөтөлбөрийн ахлагч Г.Нарангоо нар оролцсон бөгөөд энэ үеэр цусны доноруудыг алдаршуулав. Тодруулбал, Монголын улаан загалмай нийгэмлэгийн шагналаар 2019 онд хамгийн олон удаа цусаа бэлэглэсэн Хүндэт донор Г.Хишигжаргал, ховор бүлгийн цусны донор П.Баасанжаргал нарыг “Нигүүлсэл” мөнгөн медалиар тус тус  шагнаж, урамшууллаа. Мөн Цус сэлбэлт судлалын үндэсний төвөөс МУИС-ийн дэргэдэх "Клуб-25"-ын идэвхтэн залуусыг “ШИЛДЭГ КЛУБ-25”-аар шалгаруулав.