Арга зүйч нар Сүрьеэгийн сургалтад хамрагдлаа

Нийтэлсэн өдөр: 2019.12.10, мягмар


Глобал сангийн дэмжлэгтэй хэрэгжиж буй “Улаанбаатар хот дахь гэр оронгүй тэнэмэл иргэдийн дунд сүрьеэгийн идэвхтэй илрүүлэлт, эмчилгээ, хяналт болон нийгмийн дэмжлэг” төслийн 4 дүгээр улирлын сургалт 2019 оны 12 сарын 10-ны өдөр Монголын улаан загалмай нийгэмлэгийн төв байранд боллоо. Сургалтыг Монголын улаан загалмай нийгэмлэг, Халдварт өвчин судлалын үндэсний төв чиглүүлэн явуулаа. Сургалтад нийслэлийн 6 дүүргийн дунд шатны хороодын арга зүйч, сайн дурын идэвхтэн нар оролцсон юм. Мөн төслийг хэрэгжүүлж, хамтран ажилладаг “Өлзийт асар” ТББ, “Дөлгөөн  минж” ТББ, “Энэрэл” эмнэлгийн төлөөлөл оролцлоо.