"Өсвөрийн аврагч-2019" тэмцээний шилдгүүд тодорлоо

Нийтэлсэн өдөр: 2019 оны 9-р сарын 30. Даваа гариг.

"Өсвөрийн аврагч-2019" тэмцээн 2019 оны 9 сарын 30-ны өдөр амжилттай болж өндөрлөлөө. "Өсвөрийн аврагч-2019" тэмцээнийг нийслэлийн Онцгой байдлын газар, нийслэлийн Боловсролын газар, нийслэлийн Гэр бүл,хүүхэд залуучуудын хөгжлийн газар, Монголын улаан загалмай нийгэмлэг, Дэлхийн зөн олон улсын байгууллага хамтран зохион байгууллаа.


Тэмцээнд 9 дүүргийн өсвөрийн аврагч бүлэг оролцож шилдгээ шалгаруулж, дүнгээ гаргахад нэгдүгээр байрт Чингэлтэй дүүргийн 23-р сургуулийн "Элит" баг, хоёрдугаар байрт Налайх дүүргийн Голомт цогцолбор сургуулийн "Дөл" баг, гуравдугаар байрт Багануур дүүргийн Боловсрол цогцолбор сургуулийн "Ялалт" баг нар тус тус байр эзлэв. Харин тэмцээний тусгай байрын шагналыг  Баянзүрх дүүргийн 87-р сургуулийн "Шонхор" бүлэг хүртсэн юм.


Тэмцээн нийслэлийн 380 жилийн ойг тохиолдуулан, Гамшгийн эрсдэлийг бууруулах олон улсын өдрийг угтаж ерөнхий боловсролын ахлах ангийн сурагчдыг аюулт үзэгдэл, ослоос урьдчилан сэргийлэх, аврах, өөртөө болон бусдад анхны тусламж үзүүлэхэд сургаж дадлагажуулах, тэдний тэсвэр хатуужил, авхаалж самбааг сорих, хүнлэг энэрэнгүй иргэн болгон төлөвшүүлэх зорилготой юм.