МУЗН-ийн Удирдах зөвлөлийн хурал боллоо

Нийтэлсэн өдөр: 2019.09.26, пүрэв

Монголын улаан загалмай нийгэмлэгийн Удирдах зөвлөлийн гишүүдийн  хурал, сургалт 2019 оны 9 сарын 26-ны өдөр Монголын улаан загалмай нийгэмлэгийн төв байранд боллоо.


Сургалтын үйл ажиллагааг Монголын улаан загалмай нийгэмлэгийн Ерөнхийлөгч Н.Энхболд, Монголын улаан загалмай нийгэмлэгийн Ерөнхий нарийн бичгийн дарга Н.Болормаа нар нээж, Удирдах зөвлөл, Санхүү, Дүрмийн хорооны гишүүд  Үндэсний нийгэмлэгийн дүрмийн дагуу Ёс зүйн батламжид гарын үсэг зурлаа.



Удирдах зөвлөлийн гишүүдэд Олон улсын улаан загалмайн хөдөлгөөний тухай Олон Улсын Улаан загалмай, Улаан Хавирган Сар Нийгэмлэгүүдийн Холбооны Ази номхон далайн бүсийн байгууллагын хөгжлийн асуудал хариуцсан төлөөлөгч Ахмад Самми танилцуулав.


Удирдах зөвлөл, Санхүү, Дүрмийн хорооны гишүүдийг 2019 оны 7 дугаар сарын 7-ны өдөр болсон Монголын улаан загалмай нийгэмлэгийн Үндэсний чуулганаар сонгосон юм. Удирдах зөвлөлийн гишүүдийн хурлын үеэр Монголын улаан загалмай нийгэмлэгийн Дэд Ерөнхийлөгчөөр Гадаад харилцааны Дэд Сайд Б.Батцэцэг сонгогдлоо.


Улмаар Удирдах зөвлөлийн гишүүд Монголын улаан загалмай нийгэмлэгийн Анхны тусламжийн “Түгээмэл хайрын хүрээлэн”-тэй танилцав.