Монголын улаан загалмай нийгэмлэг Худалдаа, хөгжлийн банктай хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа

Нийтэлсэн өдөр: 2019.09.17, мягмар

Монголын улаан загалмай нийгэмлэг Худалдаа, хөгжлийн банктай хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа.


Хандив, сургалт, сайн үйлсийн ажилд хамтран ажиллах, үйл ажиллагаанд харилцан дэмжлэг үзүүлэх зарчимд тулгуурлан энэхүү санамж бичигт 2019 оны 9 сарын 18-ны өдөр гарын үсэг зурав.


Хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурах ёслолын үйл ажиллагаанд Худалдаа, хөгжлийн банкны зүгээс Гүйцэтгэх захирлын орлогч Б.Баярмаа, Салбарын удирдлагын газрын дарга Х.Анхсүрэн, Маркетингийн газрын дарга А.Амартүвшин, Шангри-Ла салбарын захирал Н.Оюунтунгалаг, Монголын улаан загалмай нийгэмлэгээс Ерөнхий нарийн бичгийн дарга Н.Болормаа, Ерөнхий нарийн бичгийн даргын орлогч Т.Баярчимэг, Захиргаа, удирдлагын газрын дарга Э.Энхтайван нар оролцсон юм.

Хүмүүнлэгийн үйлсэд хамтдаа.