Зүүн Азийн Улаан загалмайн Хүүхэд залуучуудын зуслан цугларалт боллоо

Нийтэлсэн өдөр: 2019 оны 7-р сарын 29. Даваа гариг.



2019 оны 07 дугаар сарын 22-ноос 27-ны хооронд Олон Улсын Улаан загалмай Улаан хавирган сар Нийгэмлэгүүдийн холбоо Монголын улаан загалмай нийгэмлэг хамтран Зүүн Азийн Хүүхэд залуучуудын улаан загалмайн зуслан цугларалтыг Монголын улаан загалмай нийгэмлэгийн Хүүхэд залуучуудын хөгжлийн төвд 3 дахь удаагаа зохион байгуулж байна. Энэ жилийн Зүүн Азийн орнуудын Хүүхэд залуучуудын зуслан цугларалт  Замын хөдөлгөөний аюулгүй байдал сэдвийн дор зохион байгуулагдлаа.



Энэхүү зуслан цугларалтад Бүгд Найрамдах Солонгос Улс, Бүгд Найрамдах Хятад Ард Улс, Япон улс, Монгол улсын Хүүхэд залуучуудын Улаан загалмайн төлөөлөл болсон нийт 80 гаруй оролцогч оролцож байна.


Тус Зуслан цугларалтын хүрээнд Хүүхэд залуучуудад замын хөдөлгөөний аюулгүй байдлын талаар мэдээлэл олгож, зам тээврийн ослын үед хэрхэн өөрийгөө болон бусдыг хамгаалах, бусдад эергээр нөлөөлөх, манлайлах, шийдвэр гаргах түвшинд хэрхэн залуучуудыг төлөөлөн оролцох тухай мэдлэг, чадвартай болно.