Анхны тусламжийн “Түгээмэл хайрын хүрээлэн” төв үүдээ нээлээ

Нийтэлсэн өдөр: 2019 оны 6-р сарын 27. Пүрэв гариг.

Монголын улаан загалмай нийгэмлэгт Бүгд найрамдах Хятад ард улсын /БНХАУ/ ӨМӨЗО-ы улаан загалмайн нийгэмлэгийн төлөөлөгчид 2019 оны 6 сарын 24-28-ны өдрүүдэд ажиллаж байна. ӨМӨЗО-ы тэргүүлэгч, Улаан загалмай нийгэмлэгийн хүндэт дарга Бү Шао Лин, Хятадын улаан загалмай нийгэмлэгийн орлогч дарга  Лянь Хуй Лин, ӨМӨЗО-ы УЗБ-ын намын нарийн бичгийн дарга, байнгын орлогч дарга Ван Фан нарын төлөөлөгчид энэхүү айлчлалд багтжээ.  



Айлчлалын өдрүүдэд  Монголын улаан загалмай нийгэмлэгийн үйл ажиллагаатай танилцах, анхны тусламжийн “Түгээмэл хайрын хүрээлэн” төвийн үйл ажиллагааг нээлээ. Энэхүү төвийн тоног төхөөрөмжийг БНХАУ-ын ӨМӨОЗ-ы улаан загалмай нийгэмлэгээс Монголын улаан загалмай нийгэмлэгийн 80 жилийн ойд зориулан бэлэглэсэн юм.  Мөн энэ үеэр “Бүс ба зам - Гэрэлт аялал” нүдний болор цайх өвчтэй хүмүүст үнэ төлбөргүй үзлэг, эмчилгээ хийх төслийн нээлтэд оролцож эмчлүүлэгч иргэдийн сэтгэгдлийг сонссон юм.



Анхны тусламжийн “Түгээмэл хайрын хүрээлэн” төвийн нээлтэд Монгол Улсын Их Хурлын гишүүн, Батлан хамгаалахын сайд, МУЗН-ийн  Ерөнхийлөгч Н.Энхболд, МУЗН-ийн Ерөнхий нарийн бичгийн дарга  Н.Болормаа, Монгол Улсын Шадар сайдын ажлын албаны дарга, ахлах зөвлөх Л.Саянаа,  ӨМӨЗО-ы тэргүүлэгч, Улаан загалмай нийгэмлэгийн хүндэт дарга Бү Шао Лин, Хятадын улаан загалмай нийгэмлэгийн орлогч дарга Хуи Лин Лиан дарга, ӨМӨЗО-ы УЗБ-ын намын нарийн бичгийн дарга, байнгын орлогч дарга Ван Фан нарын зочид төлөөлөгчид оролцлоо.