СИРИЙН ХҮҮХЭД БАГАЧУУДАД ИЛГЭЭХ ХҮМҮҮНЛЭГИЙН ТУСЛАМЖ БЭЛЭН БОЛЛОО

Нийтэлсэн өдөр: 2019.04.10, лхагва

Арабын Бүгд Найрамдах Сири улсад зэвсэгт мөргөлдөөнд өртсөн хүүхдүүдэд хүмүүнлэгийн тусламж үзүүлэх сайн үйлсийн аяныг «Шинэ үе”, “Шинэ Монгол- Харумафүжи”, “Монгол билиг оюун”, “Логарифм”, “Хобби”, “Ертөнц” сургуулиудын дунд зохион байгууллаа.


Энэхүү аян нь мөргөлдөөний уршгаар хүнд нөхцөлд амьдарч байгаа, хүмүүнлэгийн яаралтай тусламж шаардлагатай хүүхдүүдэд туслах, тэдэнд сэтгэлийн дэм өгөх, хүүхэд залуучуудын идэвхи оролцоог нэмэгдүүлэх, хүнлэг энэрэнгүй үзлийг төлөвшүүлэх, хүмүүнлэгийн үйл ажиллагааг олон нийтэд сурталчлан таниулах зорилготой юм. Аяны хүрээнд цугларсан ариун цэврийн хэрэгслийг багцалж бэлэн болгоход МУИС, ХИС, МУБИС зэрэг их сургуулиудын залуучуудын улаан загалмайн гишүүд, Шинэ үе дунд сургуулийн өсвөрийн улаан загалмайн гишүүд гар бие оролцож, Сирийн хүүхэд багачуудад илгээх тусламжаа бэлэн болголоо. Энэхүү аяны хүрээнд дараах зүйлс цугларсан байна. Үүнд:

  • Ариун цэврийн цаас - 372 ширхэг
  • Шүдний сойз - 743 ширхэг
  • Саван - 417 ширхэг
  • Нойтон сальфетка - 231 ширхэг
  • Хуурай сальфетка- 267 ширхэг
  • Угаалгын нунтаг-95 ширхэг
  • Агаар цэвэршүүлэгч- 1 ширхэг
  • Гарын алчуур- 58 ширхэг
  • Шүдний оо- 185 ширхэг
  • Дэвтэр- 2 ширхэг
  • Санитол- 3 ширхэг
  • Шампунь- 5 ширхэг
  • Биеийн тос- 1 ширхэг
  • Сам- 2 ширхэг