“ГЭР ЦОГЦОЛБОР”-Т 55 ИРГЭН АМЬДАРЧ БАЙНА

Нийтэлсэн өдөр: 2019.04.09, мягмар

Итали улсын хандивлагчдын санхүүжилт, дэмжлэгээр Чингэлтэй дүүргийн 10 дугаар хороо “Өрх бүрт-Нэг гэр” Халамж үйлчилгээний “Гэр цогцолбор” бүтээн байгууллаа. Дүүргийн ЗДТГ-ын өрхийн амьжиргааны түвшинээс доогуур орлоготой, орон гэргүй, олон ам бүлтэй, хөгжлийн бэрхшээлтэй иргэнтэй 10 өрхийн 55 иргэн амьдарч байна. Үүнээс том хүн 20, хүүхэд 35 амьдарч байна. Гэр цогцолборын хашаа, талбай эко хавтангаар хийгдсэн, гадна гэрэлтүүлэгтэй, яндангүй шалны цахилгаан халаалттай.


Сургалтын зориулалттай найман ханатай гэр, хүүхэд тоглох, ном унших зориулалттай зургаан ханатай гэртэйгээр үйл ажиллагаа явагдаж байна. Гэр цогцолбор баригдсанаар гарсан үр дүн: Орон гэргүй 10 өрхийн 55 иргэн гэртэй болж, тохилог дулаан орчинд амьдарч байна. Гэртээ хүүхдээ асардаг ээж, аавууд 7 хоног бүрийн 4 дэх, “ГЭР ЦОГЦОЛБОР”-Т 55 ИРГЭН АМЬДАРЧ БАЙНА хагас сайн өдөрт шүрэн урлал, цаасан урлал, эсгий урлал гэх мэт амьдрах ухааны сургалтанд хамрагдаж байна. Олон улсын болон Төрийн бус байгууллагуудтай хамтран харилцааны соёл, хотын соёл, манлайлагч эмэгтэйчүүд, гамшиг болон анхны тусламжийн мэдлэг олгох сургалтанд хамруулсан. Хүүхдүүдийн хичээл, гэрийн даалгаврыг хийлгэх, ном уншуулах ажил явагдаж байна. Хүүхдүүдийг чөлөөт цагаар нь гар урлалын сургалтанд хамруулж байна. Утаагүй Улаанбаатар хот болоход хувь нэмрээ оруулсан. Гадны хандивлагчдыг эх орондоо татаж чадсан. Бусдад сайн жишиг болохуйц цогцолбортой болсон.