Үндэсний нийгэмлэгийн гамшигтай тэмцэх багийнхан сургалтанд хамрагдлаа

Нийтэлсэн өдөр: 2019.03.19, мягмар

Нийслэлийн хэмжээнд зохион байгуулагдах “Гамшгаас хамгаалах иж бүрэн сургууль”-ийн хүрээнд Үндэсний нийгэмлэгийн гамшигтай тэмцэх багийн гишүүдийн  бэлэн байдлын сургалт энэ сарын 18-19-ны өдрүүдэд боллоо. Сургалтанд Үндэсний нийгэмлэгийн гамшигтай тэмцэх багийн гишүүд 4 хэсэгт болж оролцсон юм. Сургалтаар анхны түргэн тусламжийн сургалт хийж, багийн гишүүдийн бие бядларын сорил явуулж, аранзны үзлэг зэргийг шалгав.  

Энэхүү сургалт нь гамшиг, байгалийн аюулт үзэгдэл, ослоос хүн, мал, эд хөрөнгө, хүрээлэн байгаа орчныг хамгаалах, урьчилан сэргийлэх, авран хамгаалах үйл ажиллагаанд Монголын улаан загалмай нийгэмлэгийн гамшигтай тэмцэх багийн гишүүдийн бэлтгэл, бэлэн байдлыг шалгах, дээшлүүлэх, сургаж дадлагажуулах зорилготой юм.   


Сургалтыг зохион байгуулах ажлын хэсэгт Хүүхэд залуучууд хөгжлийн төвийн захирал Н.Бат-Итгэл, Гамшгийн менежментийн хөтөлбөрийн ажлын хэсгийн ахлагч Ш.Мөнгөнтуяа, Гамшгийн менежментийн хөтөлбөрийн ажлын хэсгийн ажилтан П.Амарзаяа нар ажиллалаа.