“ЦЭВЭР АГААР – ЭРҮҮЛ ИНЭЭМСЭГЛЭЛ” 600 ХҮҮХЭД БАЯРЛУУЛАХ ӨДӨРЛӨГ БОЛЛОО

Нийтэлсэн өдөр: 2019.02.25, даваа

Скай резорт цанын бааз МУЗН-ийн Хүүхэд залуучуудын хѳтѳлбѳрийн  хамтын ажиллагааны хүрээнд Өнгөрсөн  онд зорилтот бүлгийн, асрамж халамжийн тѳвийн 1000 хүүхэд багачуудыг үнэгүй тоглуулсан билээ.

Энэ жил дахин нийслэлийн тусгай 70, 29, 55 дугаар сургуулийн 300 хүүхэд, Сонгинохайрхан.Чингэлтэй,Хан-уул дүүргүүдийн амьжиргааны түвшингөөс доогуур орлоготой зорилтот бүлгийн 300, нийт 12-17 насны 600 хүүхдийг 2019 оны 02 дугаар сарын 25 ,26 ны өдрүүдэд нэг өдөр цэвэр агаарт чөлөөт цагийг нь өнгөрүүлэн тоглуулах ажлыг зохион байгуулж байна.




Үйл ажиллагаа нь 2 үе шаттайгаар явагдах бөгөөд 1 дүгээр үе шат нь 2019 оны 02 дугаар сарын 25-ны өдөр 2 ээлжтэйгээр зохион байгуулагдана. 1 дүгээр  ээлжинд Нийслэлийн тусгай 70, 55 дугаар сургуулийн 150 хүүхэд, 2 дугаар ээлжинд Нийслэлийн Чингэлтэй,Хан Уул дүүргийн 150 хүүхэд оролцно. 2 дугаар үе шат нь 2019 оны 02 дугаар сарын 26-ны өдөр мөн 2 ээлжтэйгээр зохион байгуулагдах бөгөөд 1 дүгээр ээлжинд Нийслэлийн тусгай 29, 55 дугаар сургуулийн 150 хүүхэд, 2 дугаар ээлжинд Нийслэлийн Сонгинохайрхан, Хан Уул дүүргийн 150 хүүхэд оролцно.



Энэхүү үйл ажиллагаанд Монголын улаан загалмай нийгэмлэг тус 600 хүүхдийн зохион байгуулалт, аюулгүй байдал, “ДЭМООД” ХХК тээвэрлэлтийг  хариуцан, “Милко” ХХК-ийн “Зөв” аарцны ундаагаар дэмжиж хамтран ажиллаж байна.


 


МУЗН-ИЙН ХҮҮХЭД ЗАЛУУЧУУДЫН ХӨГЖЛИЙН ХӨТӨЛБӨР