“Түншлэл” уулзалтаар шинэчлэл, шинэ сорилт, тулгамдсан асуудлаа хэлэлцэж, стратегийг тодорхойлно

Нийтэлсэн өдөр: 2018.09.20, пүрэв

Монголын улаан загалмай нийгэмлэгийн хоёр жил тутам зохион байгуулагддаг Түншлэл” олон улсын уулзалт энэ сарын 20-22-ны өдрүүдэд зохион байгуулагдаж байна.


МУЗН-ийн эрх зүйн байдлын тухай хуулиар хүмүүнлэгийн салбарт төрдөө нэмэлт хүч болон ажиллах үүрэг хүлээсэн. Тиймээс Монгол улсын хүмүүнлэгийн салбарт өнгөрсөн хоёр жилийн хугацаанд хийж хэрэгжүүлсэн ажлаа дүгнэж, цаашид Монгол Улсад хүмүүнлэгийн үйл ажиллагааг хэрхэн үргэлжлүүлэн зохион байгуулахаа хэлэлцдэг. Энэ удаагийн Түншлэл уулзалт мөн ялгаагүй өнгөрсөн хугацаанд Монгол орны нийгэм, эдийн засгийн амьдралд гарсан өөрчлөлт, Монголын улаан загалмай нийгэмлэгийн шинэчлэл, үйл ажиллагааны сургамж, шинэ сорилт, тулгамдсан асуудлыг хэлэлцэж, цаашдын хамтын ажиллагааны чиглэл, стратегийг тодорхойлоход чиглэж байна.Б

үгд Найрамдах Солонгос Улсын Улаанзагалмай нийгэмлэг, НҮБ-


Уулзалтаар Монгол орны эдийн засгийн өнөөгийн төлөв байдал, эмзэг байдлын асуудал хийгээд Монгол оронд тохиолдож буй гамшиг ослын тухай мэдээлэл солилцож ярилцана. Үүний үндсэн дээр дараагийн жилүүдэд Монгол Улсад үзүүлэх хүмүүнлэгийн тусламжийн талаар хандивлагч, доноруудтай санал солилцоно.


Өнгөрсөн хугацаанд буюу 2016 оноос хойш Олон улсын Улаан загалмай Улаан хавирган сар нийгэмлэгүүийн холбоотой хамтран Монголын улаан загалмай нийгэмлэг гамшгийн эрсдэлд өртсөн 166 422 хүнд хүрч ажилласан байна. Гамшгийн хор уршгийг бууруулах, нөхөн сэргээх үйл ажиллагааны хүрээнд 8 гаруй тэрбум төгрөгийн хүмүүнлэгийн тусламжийг 2016-2018 оны хооронд хүргэж ажилласан байна. Тухайлбал, 2017-2018 оны өвөлжилтийн нөхцөл байдал хүндэрсэн 12 аймгийн 40 сумын 2000 малчин өрхөд “Цаг уурын урьдчилсан мэдээнд тулгуурласан санхүүжилт” хөтөлбөрийн хүрээнд 600 гаруй сая төгрөгийн бэлэн мөнгө, малын эрдэс тэжээлийн багц бүхий хүмүүнлэгийн тусламж үзүүлээд байна.


Мөн Нийгмийн эрүүл мэндийг дэмжих хөтөлбөрийн хүрээнд анхны тусламжийн сургалтыг 20 гаруй мянган хүнд хүргэсэн байна. Мөн орон гэргүй нэн эмзэг бүлгийн 2900 гаруй хүнийг сүрьеэгийн идэвхтэй үзлэгт хамруулан эмчлэн эрүүлжүүлжээ.

БНХАУ-ын Улаан загалмай нийгэмлэгтэй хамтран зүрхний төрөлхийн гажигтай 50 гаруй хүүхдэд үнэ төлбөргүй хагалгаа хийж эмчилсэн.

Нийгмийн эрүүл мэндийг дэмжих хөтөлбөрийн хүрээнд 42мянган хүнд хүрчээ. Нийгмийн оролцоо хөгжлийг дэмжих хөтөлбөр нь иргэдийн амьжиргааг дэмжих, хүчирхийлэл, нэн эмзэг байдлыг бууруулах дэмжлэг үзүүлэх, сайн дурын идэвхтний оролцоог нэмэгдүүлэх чиглэлээр ажиллаж байна.

МУЗН-ийн Нийгмийн халамж үйлчилгээг нэн эмзэг бүлгийн хүмүүст хүргэх нь төслийг хэрэгжүүлж 29227 хүнийг эрүүл мэнд анхан шатны үзлэгт хамруулж, гэрийн эргэлтээр 285452 халамжлуулагчдад хүрчээ.

Мөн 5677 иргэдийг Амьдрах ухааны сургалтад хамруулж, 509 иргэнийг бичиг баримтжуулж, 4738 өрхөд хүнсний багц, гэрийн дулаалга, түлээ нүүрс олгосон байна.

Хүүхэд залуучуудын хөдөлгөөн 75 мянга гаруй гишүүд хүмүүнлэгийн үйл ажиллагааг түгээн дэлгэрүүлж байна.


Аливаа тэмдэглэлт баяр ёслолын үеэр нийгмийн эмзэг бүлгийн хүүхдүүдийг баярлуулах, сэтгэл санаагаар дэмжих үйл ажиллагааг  Хүүхэд залуучуудын хөдөлгөөн идэвхтэй зохион байгуулж ирсэн. Тухайлбал, “Хайрцаг дүүрэн хайр” хэмээн  аянаар 2037 хүүхдүүдийг баярлуулсан байна. Ерөнхий боловсролын сургууль болон цэцэрлэгийн сурагч, багачуудын дунд  “Ногоон гэрэл, цагаан шугам” тэмцээнийг өргөн хүрээнд зохион байгуулж ирсэн.  Энэхүү арга хэмжээнд 2025 хүүхдийг хамруулсан бол Санта аян”-д 2000 хүүхдэд хүрч ажилласан байна. Жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг Үндэсний зуслан цугларалтадсүүлийн хоёр жилд 2606 хүүхэд оролцсон нь томоохон арга хэмжээ байлаа.   Зүүн Азийн орнуудын зуслан цугларалтад  680 хүүхэд оролцож, цаг уурын өөрчлөлтөд дасан зохицох, даван туулах арга зам болон сургуулийн орчны аюулгүй байдал сэдвийн дор чуулсан юм.  Улаан загалмайн Хүмүүнлэгийн өдрийг тэмдэглэхэд Хүүхэд залуучуудын хөдөлгөөн гол үүрэг гүйцэтгэдэг. Энэ үйл ажиллагаанд 1250хүүхэд залуучуудыг хамруулжээ. Олон улсын гишүүн солилцооны хөтөлбөрт 100 гаруй хүүхэд оролцсон байна.

Энэхүү үйл ажиллагааны үр дүн тайланг танилцуулахаас  гадна МУЗН-ийн нэр хүндийн судалгааны үр дүн болон байгууллагын хүчин чадлын үнэлгээ, дунд шатны хорооны хүчин чадлын үнэлгээ, цаг уурын урьдчилсан мэдээнд суурилсан санхүүжилт төслийн үр ашгийн талаар хэлэлцэв. Мөн төрдөө хүмүүнлэгийн чиглэлээр нэмэлт хүч болон ажиллах МУЗН цаашид хэрхэн ажиллах төлөвлөгөөг танилцуулж байна.