Туул голын эрэг орчмыг цэвэрлэж, цэцэрлэгийг талбайг тохижууллаа

Нийтэлсэн өдөр: 2018 оны 9-р сарын 3. Даваа гариг.


БНСУ-ын Улаан загалмай нийгэмлэгийн сайн дурын идэвхтнүүд 8 сарын 28,29-ний өдрүүдэд Туул голын эрэг орчмыг цэвэрлэх болон нийслэлийн Хан-Уул дүүргийн 134-р цэцэрлэгийн гадаах тоглоомын талбайн орчныг тохижуулах, засварлах сайн дурын үйл ажиллагааг хэрэгжүүллээ. Сайн дурын идэвхтнүүд тус цэцэрлэгийн тоглоомын талбайд саравч, элсний хайрцгийг шинээр хийх, хашааны зургуудыг засварлан будах, цэцэрлэгийн хашаан дахь моддыг засах, арчлах зэрэг тохижилтын ажлуудыг хийж гүйцэтгэлээ. БНСУ-ын Улаан загалмай нийгэмлэгийн сайн дурын идэвхтнүүдийн зүгээс цэцэрлэгийн тоглоомын талбайн тохижилтын эдгээр ажлуудад шаардлагатай мөнгийг хандивлахын зэрэгцээ засварын ажилд хичээл зүтгэл гарган ажилласан нь онцлог байлаа. 134-р цэцэрлэгийн эрхлэгч болон багш нарын зүгээс Солонгосын улаан загалмайн сайн дурын идэвхтнүүдэд талархлаа илэрхийлж, хүүхдүүдийн бэлтгэсэн урлагийн мэндчилгээг үзүүллээ. Мөн хичээлийн шинэ жил эхлэх гэж буйтай холбогдуулан нийслэлийн 6 дүүргийн зорилтот бүлгийн 200 хүүхдэд хичээлийн хэрэгсэл бэлэглэв.