БНСУ-ын Улаан загалмай нийгэмлэг 150 гаруй мянган Сайн дурын идэвхтэнтэй

Нийтэлсэн өдөр: 2018.08.29, лхагва


БНСУ-ын Улаан загалмай нийгэмлэгийн Сайн дурын идэвхтнүүд өнөөдөр МУЗН-т зочиллоо. Тэд хоёр улсын хамтын ажиллагааны соёлын солилцооны хөтөлбөрийн хүрээнд Монгол Улсад айлчилж байгаа ажээ. 
Мөн тэд Сайн дурын үйл ажиллагааг зохион байгуулах юм. Сайн дурын идэвхтнүүд Туул голын эрэг орчмын хогийг цэвэрлэх ажээ. Мөн 200 хүүхдэд хичээлийн хэрэгсэл бэлэглэж, нийслэлийн Хан-Уул дүүргийн 134 дүгээр цэцэрлэгийн гадаах тоглоомын талбайг тохижуулж өгөхөөр болжээ. . 


Тус улсын Сайн дурын идэвхтнүүдийг МУЗН-ийн Ерөнхий нарийн бичгийн дарга Н.Болормаа хүлээн авч уулзлаа. МУЗН-ийн өнөөдрийн үйл ажиллагаа болон, хоёр үндэсний нийгэмлэгийн хамтын ажиллагааны талаар танилцуулж, Сайн дурын идэвхтнүүд бол аливаа үндэсний нийгэмлэгийн тулах тулгуур, хөдөлгөх хүч юм хэмээн онцлов. Сайн дураараа хүмүүнлэгийн үйлсэд гар бие оролцон, итгэл сэтгэлээрээ ажиллаж буй Сайн дурын идэвхтнүүдэд үргэлж талархаж байдгаа илэрхийлж, хамтран ажиллаж, хүмүүнлэгийн үйлсийг түгээн дэлгэрүүлэхийг ерөөлөө.