Ажлын байранд анхны тусламж үзүүлэх холимог сургалт

“Ажлын байранд Анхны тусламж үзүүлэх нь” сургалт нь модульд суурилсан, интерактив цахим агуулга бүхий сургалт юм. Суралцагч нь өндөр хурдны интернэт бүхий гар утас, таблет, зөөврийн болон суурин компьютер ашиглан, хүссэн цагтаа хүссэн газраасаа цахим талбарт нэвтэрч хичээлийн агуулгыг өөрийн хурдаар үзэж судлах боломжтой юм. Сургалтын агуулгыг суралцагч нь цахим талбартаа орж хүссэн цагтаа бататган сэргээх боломжтойгоороо онцлог юм.

Тус сургалтын агуулгыг НҮБ-ын Аж үйлдвэр хөгжлийн байгууллагын захиалгаар Европын Холбооны санхүүжилтээр НҮБАҮХБ-аас НҮБХХААБ, Монгол Улсын Засгийн газартай хамтран хэрэгжүүлж буй "Монгол улсад Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих" төслийн хүрээнд Монгол хэлнээ хөрвүүлж, Монголын улаан загалмай нийгэмлэгтэй хамтран, Австрийн Улаан загалмайн нийгэмлэгийн зөвлөмжийн дагуу боловсруулсан юм.

Сургалтанд хэн хамрагдах вэ?

  • Суралцах хугацаа: 20 цаг (60 минутаар)
  • Үүнээс онлайн цаг: 8 цаг
  • Хэрэгжүүлэгч: МУЗН ба бусад
  • Сэдэв: Анхны тусламж үзүүлэх
  • Түвшин: Анхан шат
  • Хэл: Монгол хэлээр
  • Видеоны тайлбар: Монгол хэлээр

Сургалтын онцлог

  • Ажлын байранд тохиолдож болох аюулгүй байдлын гол эрсдлүүд, ослоос урьдчилан сэргийлэх аюулгүй ажиллагааны арга хэмжээнүүдийг гутал, арьс шир боловсруулах үйлдвэрийн орчинд онцлон авч үзсэн.
  • Осол гэмтлийн үед анхны тусламж үзүүлэх арга техник нь үйлдвэрлэлийн аль ч салбарын ажлын байр төдийгүй ахуйн нөхцөлд ч ашиглах боломжтой.
  • Модульд суурилсан учраас суралцагчдын ажлын байрны онцлог, хэрэгцээ шаардлагаас хамаарч дурын байдлаар сонгон хэрэглэж болно.
  • Интерактив, цахим хичээлийг суралцагч хүссэн цагтаа хүссэн газраасаа Интернэтэд холбогдсон гар утас, таблет, суурин эсвэл зөөврийн компьютер ашиглан өөрийн хурдаар үзэж судална. Хичээлээ хэзээ ч сэргээн үзэх, насан туршдаа суралцах боломжтой.
  • Товч тодорхой үзүүлэн слайд, гар зураг, видео, өөрийгөө сорих тестүүд нь суралцагчдыг сонирхолтой, зугаатай арга замаар сургалтын зорилгод хүргэнэ.
  • Сургалтын материалыг онлайнаар бие даан суралцах төдийгүй танхимын сургалтанд үзүүлэн хэрэгсэл болгон ашиглахад тохиромжтой.
  • Анхны тусламжийн сургалт нь мэргэжлийн багшаар удирдуулсан дадлага ажил шаарддаг тул цахим сургалтыг танхимын сургалттай хослуулах шаардлагатай. Онолын мэдлэгийг суралцагч цахим хэлбэрээр үзэж судалснаар танхимын лекцийн цагийг багасгана.
  • Цахим ба танхимын дадлагажуулах сургалтыг хүний их эмч, МУЗН-ийн анхны тусламжийн мастер сургагч багш нар хөтөлж явуулна. Амжилттай төгсөгчдэд Гэрчилгээ олгоно.

Анхны тусламжийн хайрцаг

Ажлын байран дахь анхны тусламжийн хайрцагт зайлшгүй байх зүйлс, тэдгээрийг хэрхэн зөв хэрэглэх талаар мэдэж авна.

Холбоос

Зүрхний шигдээсийн үед анхны тусламж үзүүлэх

Гол шалтгаан, шинж тэмдэг, урьдчилан сэргийлэх арга замуудыг таниулж, зүрхний шигдээсийн үед анхны тусламж үзүүлэх мэдлэг, ур чадварыг эзэмшүүлнэ.

Холбоос

Түлэгдэх үед анхны тусламж үзүүлэх

Ажлын байранд түлэгдэх осолд хүргэдэг аюулгүй байдлын гол эрсдлүүд, аюулгүй ажиллагааны арга хэмжээг таниулж, түлэгдэх ослын үед анхны тусламж үзүүлэх мэдлэг, чадварыг эзэмшүүлнэ.

Холбоос

Химийн ослын үед анхны тусламж үзүүлэх

Ажлын байранд химийн бодистой холбоотой осолд хүргэдэг аюулгүй байдлын гол эрсдлүүд, аюулгүй ажиллагааны арга хэмжээнүүдийг таниулж, ослын үед анхны тусламж үзүүлэх мэдлэг, чадварыг эзэмшүүлнэ.

Холбоос

Битүү бэртэх үед анхны тусламж үзүүлэх

Ажлын байранд битүү бэртэх осолд хүргэдэг аюулгүй байдлын гол эрсдлүүд, ослоос сэргийлэх аюулгүй байдлын арга хэмжээнүүдийг таниулж, битүү бэртэж гэмтсэн үед анхны тусламж үзүүлэх мэдлэг, чадварыг эзэмшүүлнэ

Холбоос

Нүд гэмтэх үед анхны тусламж үзүүлэх

Ажлын байранд нүдэнд гэмтэл учруулж болзошгүй аюулгүй байдлын гол эрсдлүүд, ослоос сэргийлэх аюулгүй байдлын арга хэмжээнүүдийг таниулж, нүд гэмтсэн үед анхны тусламж үзүүлэх зарчим, дараалал, арга хэмжээнүүдийг ойлгуулан ур чадвар олгоно.

Холбоос

Цус алдах үед анхны тусламж үзүүлэх

Ажлын байранд цус алдахад хүргэж болзошгүй аюулгүй байдлын эрсдлүүд, осол гэмтлээс сэргийлэх аюулгүй ажиллагааны арга хэмжээнүүдийн талаар ойлгуулж, цус ноцтой, их хэмжээгээр алдах үед анхны тусламжийг хэрхэн зөв, үр дүнтэй үзүүлэх талаар мэдлэг, ур чадвар олгоно.

Холбоос

Цахилгааны ослын үед анхны тусламж үзүүлэх

Ажлын байранд цахилгааны осолд хүргэдэг аюулгүй байдлын гол эрсдлүүд, ослоос урьдчилан сэргийлэх аюулгүй ажиллагааны арга хэмжээнүүдийг таниулж, ослын үед анхны тусламж үзүүлэх мэдлэг ойлголт, ур чадвар эзэмшүүлнэ.

Холбоос

“Ажлын байранд Анхны тусламж үзүүлэх нь” сургагч багшийн холимог сургалтын үргэлжлэх хугацаа 16 цаг (1 цаг 60 минут) буюу 2 өдөр, 8 модульт сургалт нь 12 цаг буюу 1 өдөр хагас үргэлжилнэ. Үүнээс танхимд суралцах бүлгийн онцлог, хэрэгцээ шаардлагаас хамаарч суралцагч нь хэдэн ч модулийг сонгон суралцах боломжтой юм.

  • Ажлын байранд тохиолдож болох аюулгүй байдлын гол эрсдэлүүд, ослоос урьдчилан сэргийлэх аюулгүй ажиллагааны зааврыг гутал, арьс шир боловсруулах үйлдвэрийн орчинд онцлон авч үзсэн;
  • Осол гэмтлийн үед анхны тусламж үзүүлэх арга техник нь үйлвэрлэлийн аль ч салбарын ажлын байр төдийгүй ахуйн нөхцөлд ч ашиглах боломжтой;
  • Интерактив, цахим хичээлийг суралцагч хүссэн цагтаа, хүссэн газраасаа интернэтэд холбогдсон гар утас, таблет, суурин эсвэл зөөврийн компьютер ашиглан үзэж судлах боломжтой;
  • Товч тодорхой үзүүлэн слайд, гар зураг, видео, өөрийгөө сорих тестүүд нь суралцагчдыг сонирхолтой, зугаатай арга замаар сурах боломжийг бүрдүүлсэн;
  • Анхны тусламжийн сургалт нь мэргэжлийн багшаар удирдуулан дадлага ажил шаарддаг тул цахим сургалтыг танхимын сургалттай хослуулах шаардлагатай;
  • Онолын мэдлэгийг суралцагч цахим хэлбэрээр үзэж судалснаар танхимын лекцийн цагийг багасгана.
  • Аюулгүй ажиллагааг сайжруулна.
  • Хүний амь насыг аварна.
  • Өвдөлтийг намдаана.
  • Хүмүүсийг амгалан тайван байлгана.
  • Эдгэрэлтийг түргэсгэнэ
  • Төрийн болон хувийн хэвшлийн Хөдөлмөрийн эрүүл ахуй, аюулгүй байдал хариуцсан ажилтнууд;
  • Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарын ажилтан, мэргэжилтнүүд;
  • Үйлдвэрийн машин, техниктэй шууд харьцдаг ажилчид;
  • Хүнсний үйлдвэрлэл, үйлчилгээний салбарын ажилтнууд;
  • Авто засварын газар, шатах тослох материалын үйлчилгээ үзүүлдэг газрын ажилтнууд гэх мэт.
  • Монголын улаан загалмай нийгэмлэгийн Анхны тусламжийн мастер багш нар удирдан явуулна.

“АЖЛЫН БАЙРАНД АНХНЫ ТУСЛАМЖ ҮЗҮҮЛЭХ НЬ” ХОЛИМОГ СУРГАЛТЫН ТӨРӨЛ БОЛОН ҮНИЙН САНАЛ

Сургалтын төрөл Сургалтын цаг Сургалтын хэлбэр Сургалтын төлбөр (1 хүн) Тайлбар
1 Сургагч багшийн сургалт 2 өдөр (16 цаг) Танхим, цахим хосолсон 140,000₮ Cертификат олгоно
2 8 модульт сургалт 1 өдөр хагас (12 цаг) Танхим, цахим хосолсон 105,000₮ Cертификат олгоно
3 4 модульт сургалт Хагас өдөр (4 цаг) Танхим, цахим хосолсон 50,000₮ Cертификат олгохгүй
4 1 Модульт сургалт 2 цаг Танхим, цахим хосолсон 15,000₮ Cертификат олгохгүй

Тайлбар: Cуралцах бүлгийн хэрэгцээ шаарлагаас хамаарч дурын 1 эсвэл 4 гэх мэт хэдэн ч модулийг сонгон суралцах боломжтой. Суралцагч танхимд болон цахим байдлаар модулиудыг судалж, модуль бүрд өгөгдсөн дадлага ажлуудыг гүйцэтгэн, хэлэлцүүлгийн асуултуудад хариулах ба тестээр өөрийгөө сорино. Сургалтыг амжилттай дүүргэсэн суралцагчид сертификат олгоно.