Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны харъяа Политехник коллеж, Мэргэжил, Сургалт Үйлдвэрлэлийн төвүүдийн Багш нар гамшгаас хамгаалах чиглэлээр “Сургагч багшаар” бэлтгэгдэв.

Фонт: + -
2017-10-02


      Онцгой байдлын ерөнхий газар, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөртэй хамтран сургуулийн өмнөх наснаас эхлэн бүх насны суралцагчдад зориулсан сургалтын хөтөлбөр, сэдэвчилсэн төлөвлөгөөг боловсруулсан юм.

      Улмаар сургалтын хөтөлбөр, сэдэвчилсэн төлөвлөгөөний дагуу их, дээд сургууль, коллежийн оюутнуудад зориулсан сургалтын хөтөлбөрт гамшгаас хамгаалах мэдлэг, чадвар олгох хичээлийн хөтөлбөрийг тусгах саналыг БСШУСЯаманд хүргүүлсэн.

      БСШУС-ын сайдын А/103 дугаар тушаалаар 2017-2018 оны хичээлийн жилээс эхлэн оюутнуудад гамшгаас хамгаалах мэдлэг, чадвар олгох “Гамшгаас хамгаалах менежментийн үндэс” хичээлийг их, дээд сургуулиудын заавал судлах суурь хичээлийн хөтөлбөрт оруулсан юм. Энэхүү хичээлийг ийнхүү их, дээд сургуулиудын заавал судлах хичээлийн хөтөлбөр оруулсан нь оюутнуудад гамшгаас хамгаалах, гамшгийн эрсдэлийг бууруулах үйл ажиллагааны үндсэн ойлголт, эрх зүй, удирдлага зохион байгуулалтын талаар мэдлэг олгож, тохиолдож болзошгүй аюул, ослын эрсдэлийг үнэлж, урьдчилан сэргийлэх, хор уршгийг арилгах арга хэмжээг удирдан зохион байгуулах чадвар, дадал эзэмшүүлэх, гамшгаас хамгаалах үйл ажиллагааг дэмжих хандлагыг төлөвшүүлэх ач холбогдолтой юм.

      Өөрөөр хэлбэл, их, дээд сургууль төгссөн хүн бүр аливаа гамшиг ослын үед авч хэрэгжүүлэх арга хэмжээ, өөрийгөө болон бусдыг хамгаалах, тохиолдож болзошгүй аюул, ослын эрсдэлийг үнэлж, урьдчилан сэргийлэх мэдлэгтэй болно.

 

      Онцгой байдлын ерөнхий газраас Хөдөлмөр, Нийгмийн хамгаалал хөдөлмөрийн яамтай хамтран улсын хэмжээний бүх политехник, коллеж, МСҮТ, их дээд сургуулийн багш нарыг хамруулан гамшгаас хамгаалах мэдлэг олгох” сургалтыг 9-р сарын 27-28-ны өдөр НОБГ-ын харьяа Нийслэлийн иргэдийг гамшгаас хамгаалах сургалт, арга зүйн төвд зохион байгуулсан бөгөөд нээлтэнд МУЗН-ийн ЕНБДарга Н.Болормаа оролцож үг хэлэв. ЕНБДарга Н.Болормаа хэлсэн үгэндээ Шинэчлэн батлагдсан Гамшгаас хамгаалах хуулинд заагдсаны дагуу МУЗН, ОБЕГазартай хамтран гамшгаас хамгаалах сургалтуудыг зохион байгуулж байгаа болон Политехник коллеж, Мэргэжил, Сургалт Үйлдвэрлэлийн төвүүдийн сургалтын хөтөлбөрт энэ жилээс “Гамшгаас хамгаалах менежментийн үндэс” хичээл орох болсонд талархаад МУЗН-ийн зүгээс сургалтын гарын авлага, материалаар хангах, шинэчилсэн гарын авлага боловсруулах, хэвлэх тал дээр хамтран ажиллахад бэлэн байгаагаа илэрхийлсэн юм. Мөн МУЗН-ийн зүгээс зохион байгуулах Гамшгийн үед ажиллах Сайн дурын идэвхтэн бэлтгэх сургалтад МСҮТ-ийн оюутнуудаас оролцуулан сургалтад хамруулах, оюутнуудын дунд Өсвөрийн аврагч тэмцээний адил сургалт, дадлагын тэмцээнийг зохион байгуулж, тогтмолжуулахад дэмжлэг үзүүлэхээ мэдэгдэв.

      Сургалтын хоёр дахь өдөр МУЗН-ийн  сургагч багш Түвшин Багш нарт анхны тусламжийн хичээл оров. Сургалтад 100 гаруй багш хамрагдаж, гамшгаас хамгаалах чиглэлээр хичээл заах эрх бүхий “Сургагш багш”-аар бэлтгэгдэв. Эдгээр багш нарт МУЗН-ээс бэлтгэн гаргасан гарын авлага, ном, товхимлоос бүрдсэн багц гарын авлагыг бэлтгэж, гардуулав.


Бусад мэдээ