Ерөнхий цэс
Цаг тооны бичиг
September 2010 October 2010
Su Mo Tu We Th Fr Sa
Week 35 1 2 3 4
Week 36 5 6 7 8 9 10 11
Week 37 12 13 14 15 16 17 18
Week 38 19 20 21 22 23 24 25
Week 39 26 27 28 29 30
Таны хөтөч
Spreadfirefox Affiliate Button
Хайлт
Нүүр arrow Мэдээ arrow МУЗН Хүний томуугийн А хүрээний H1N1 вирусын халдвартай тэмцэх төсөл хэрэгжүүлж байна
МУЗН Хүний томуугийн А хүрээний H1N1 вирусын халдвартай тэмцэх төсөл хэрэгжүүлж байна

Манай улсад А хүрээний H1N1 вирусын гаралтай хүний томуугийн цар тахлын вирусны тохиолдол илэрсэнтэй холбогдуулан МУЗН-ээс H1N1 вирусын шинэ халдвараас сэргийлэх, түүний үр нөлөөг багасгахад чиглэсэн 145 сая төгрөгийн төсөв бүхий төслийг 2009 оны 10-р сараас эхлэн 6 сарын хугацаатай хэрэгжүүлж эхэлсэн.

 

Уг төслөөр нийслэлийн төвийн 6 дүүргийн өндөр эрсдэл бүхий 40 сургууль болон Орхон, Дархан-Уул, Дорноговь аймгийн 20 сургууль, нийт ерөнхий боловсролын 60 сургуулийн 60 эмч, 360 багш, 1200 үе тэнгийн сургагч нарыг сургалтанд хамруулаад байна. Эдгээр сургагч нараар дамжуулан ирэх 4 сар гэхэд дээрхи 60 сургуулийн 60,000 гаруй сурагчидад томуугаас сэргийлэх мэдлэг, мэдээллийг хүргэх болно.

Сургуулийн анги, танхимуудад зориулсан ариун цэврийн 900 багцыг (0.1%-ийн “Ариун” уусмал, нянгийн эсрэг үйлчилгээтэй шингэн саван, 20 ширхэг амны хаалт) бэлтгэж, 60 сургуульд тараах ажлыг зохион байгуулж байна.

 

Мөн томуугаас урьдчилан сэргийлэх, ухуулан сурталчилах сурталчилгааны 2 төрлийн санамж, нугалбарыг хийн 200,000 хувийг, зурагт хуудас 9,500 хувь, хүүхдүүдэд зориулсан зурагт хуудас 12,000 хувийг хэвлүүлж төсөлд хамрагдсан сургуулиуд болон аймаг дүүргийн УЗХ-оор дамжуулан бусад сургууль, олон нийтийн газруудаар сурталчилж байна.

 

Хүний томуугийн цар тахалтай холбоотой цус, цусан бүтээгдэхүүний хэрэглээ огцом өсөөгүй ч цусаа бэлэглэх доноруудын тоо буурч байгаатай холбогдуулан цусны донорын эгнээг өргөтгөх, доноруудыг цусаа өгөхийг уриалсан хэвлэл мэдээллийн сурталчилгааны ажлыг зохион байгуулж байна. Доноруудад зориулсан 3 төрлийн нугалбар, 2 төрлийн зурагт хуудсыг хэвлүүлж, олон нийтэд тарааж байна.

Comments (0)Add Comment

Write comment
quote
bold
italicize
underline
strike
url
image
quote
quote
Smiley
Smiley
Smiley
Smiley
Smiley
Smiley
Smiley
Smiley
Smiley
Smiley
Smiley
Smiley

Copyright 2007. All Rights Reserved.
busy
 
< Өмнөх   Дараахь >