| МУЗН Хүний томуугийн А хүрээний H1N1 вирусын халдвартай тэмцэх төсөл хэрэгжүүлж байна |
|
Манай улсад А хүрээний H1N1 вирусын гаралтай хүний томуугийн цар тахлын вирусны
тохиолдол илэрсэнтэй холбогдуулан МУЗН-ээс H1N1 вирусын шинэ халдвараас сэргийлэх, түүний үр нөлөөг
багасгахад чиглэсэн 145 сая төгрөгийн төсөв бүхий төслийг 2009 оны 10-р сараас
эхлэн 6 сарын хугацаатай хэрэгжүүлж эхэлсэн.
Уг төслөөр нийслэлийн төвийн 6 дүүргийн өндөр эрсдэл
бүхий 40 сургууль болон Орхон, Дархан-Уул, Дорноговь аймгийн 20 сургууль, нийт
ерөнхий боловсролын 60 сургуулийн 60 эмч, 360 багш, 1200 үе тэнгийн сургагч
нарыг сургалтанд хамруулаад байна. Эдгээр сургагч нараар дамжуулан ирэх 4 сар
гэхэд дээрхи 60 сургуулийн 60,000 гаруй сурагчидад томуугаас сэргийлэх мэдлэг,
мэдээллийг хүргэх болно.
Сургуулийн анги, танхимуудад зориулсан ариун цэврийн 900
багцыг (0.1%-ийн “Ариун” уусмал, нянгийн эсрэг үйлчилгээтэй шингэн саван, 20 ширхэг
амны хаалт) бэлтгэж, 60 сургуульд тараах ажлыг зохион байгуулж байна.
Мөн томуугаас урьдчилан сэргийлэх, ухуулан сурталчилах
сурталчилгааны 2 төрлийн санамж, нугалбарыг хийн 200,000 хувийг, зурагт хуудас
9,500 хувь, хүүхдүүдэд зориулсан зурагт хуудас 12,000 хувийг хэвлүүлж төсөлд
хамрагдсан сургуулиуд болон аймаг дүүргийн УЗХ-оор дамжуулан бусад сургууль,
олон нийтийн газруудаар сурталчилж байна.
Хүний томуугийн цар тахалтай холбоотой цус, цусан
бүтээгдэхүүний хэрэглээ огцом өсөөгүй ч цусаа бэлэглэх доноруудын тоо буурч
байгаатай холбогдуулан цусны донорын эгнээг өргөтгөх, доноруудыг цусаа өгөхийг
уриалсан хэвлэл мэдээллийн сурталчилгааны ажлыг зохион байгуулж байна.
Доноруудад зориулсан 3 төрлийн нугалбар, 2 төрлийн зурагт хуудсыг хэвлүүлж,
олон нийтэд тарааж байна. Comments (0)
![]() Write comment
Copyright 2007. All Rights Reserved. |
| < Өмнөх | Дараахь > |
|---|




