Ерөнхий цэс
Цаг тооны бичиг
September 2010 October 2010
Su Mo Tu We Th Fr Sa
Week 35 1 2 3 4
Week 36 5 6 7 8 9 10 11
Week 37 12 13 14 15 16 17 18
Week 38 19 20 21 22 23 24 25
Week 39 26 27 28 29 30
Таны хөтөч
Spreadfirefox Affiliate Button
Хайлт
Нүүр arrow Мэдээ arrow МУЗН-ЭЭС “ХАРИУ НЭХЭЭГҮЙ ТУС” ХАНДИВЫН ХӨДӨЛГӨӨН ӨРНҮҮЛЖ БАЙНА
МУЗН-ЭЭС “ХАРИУ НЭХЭЭГҮЙ ТУС” ХАНДИВЫН ХӨДӨЛГӨӨН ӨРНҮҮЛЖ БАЙНА

УРИАЛГА

Монгол орны бүх нутгийг хамарсан их хэмжээний цас орж, хүйтний эрч чангарч одоогоор 19 аймгийн 198 сум зудын гамшигт нэрвэгдэж, 1,7 сая мал хорогдон цаашид ч хүйтний эрч эрс чангарч, өвөлжилт улам бүр хүндрэх төлөвтэй байна.

Хэлж ирдэггүй хийсч ирдэг байгалийн гамшгийн өмнө хүчин мөхөсдөж, их хэмжээний хохирол амссан малчид, ард иргэдэдээ сэтгэл санааны болон эд материалын дэмжлэг туслалцаа үзүүлэх “ХАРИУ НЭХЭЭГҮЙ ТУС” хандивын хөдөлгөөн өрнүүлж байна.

Зовох цагт нөхрийн чанар танигдана хэмээсэн хүн ардынхаа сайхан сургаалыг чин сэтгэлээсээ дээдэлж, зовлон гамшигт нэрвэгдсэн нэгнээ дэмжин туслах өгөөмөр сэтгэлийн тэнхээ Монголчууд бидэнд бий.

Гамшгийн нэн хүнд нөхцөлд байгаа малчид, ард иргэдэд хүмүүнлэгийн шууд тусламжийг хүргэхэд тээврийн компаниуд бидний уриалгыг дэмжин энэрэнгүй сайхан сэтгэл, зүтгэлээр хамтран ажиллаж дэмжинэ гэдэгт найдаж байна. Мөн үйлдвэр, аж ахуйн нэгж, байгууллагууд үйлдвэрлэл, борлуулалтын илүүдэл бараа бүтээгдэхүүнээ гамшгийн нөөцөд зориулан хандивлах боломжтой юм.

Гамшигт нэрвэгдээд буй элэг нэгт ах дүү, ард түмэндээ сэтгэл санаа, эд материалын тусламж хүргэхэд төр, төрийн бус, олон улсын байгууллагууд, тэр дундаа ажил үйлс нь өөдрөг яваа аж ахуйн нэгж, компаниуд, хувь хүмүүс Та бүхнийг Монголын Улаан Загалмай Нийгэмлэгээс гаргаж байгаа “ХАРИУ НЭХЭЭГҮЙ ТУС” хандивын хөдөлгөөнд хувь нэмрээ оруулахыг уриалж байна.

Хүмүүнлэг үйлс дэлгэрэх болтугай 

МОНГОЛЫН УЛААН ЗАГАЛМАЙ НИЙГЭМЛЭГ

 

 

Хандивын данс:  Хаан банк СТО

Төгрөгийн данс: 5031003996

Хаяг: Сүхбаатар дүүрэг,   Энхтайвны гудамж, Клиникийн 1-р эмнэлгийн урд талд, МУЗН-ийн төв байр 202 тоот өрөө

Харилцах утас: 326293, 88115070, 99050921

Электрон шуудан: Энэ Э-шуудан хаяг нь spam bot-оос хамгаалагдсан тул үзэхийн тулд Javascript-ийг зөвшөөрөх хэрэгтэй.

Comments (1)Add Comment
...
written by Enkhee, February 09, 2010
Sain baina uu? Xolboo togtoox geed zaxia bicheed xolbogdoxgyi um. E-mailee shalgaachee.

Write comment
quote
bold
italicize
underline
strike
url
image
quote
quote
Smiley
Smiley
Smiley
Smiley
Smiley
Smiley
Smiley
Smiley
Smiley
Smiley
Smiley
Smiley

Copyright 2007. All Rights Reserved.
busy
 
< Өмнөх   Дараахь >