Ерөнхий цэс
Цаг тооны бичиг
September 2010 October 2010
Su Mo Tu We Th Fr Sa
Week 35 1 2 3 4
Week 36 5 6 7 8 9 10 11
Week 37 12 13 14 15 16 17 18
Week 38 19 20 21 22 23 24 25
Week 39 26 27 28 29 30
Таны хөтөч
Spreadfirefox Affiliate Button
Цаг агаар
Сүлжээнд
Хуудсанд:16 зочид холбоотой
Хайлт
Polls
Та улаан загалмайн үйл ажиллагааг хэрхэн дүгнэж байна
 
Click on the slide!

Цусаа бэлэглэцгээе!

Иргэн та сайн дураар цусаа өгч донор болсноор, таны 1 удаа бэлэглэсэн цус 3 хүний амийг аварна

Click on the slide!

Хандив өргөх

Зовлонд учирсан нэгнээ түшиж Хүмүүнлэг энэрэнгүй сэтгэлийг түгээе

Click on the slide!

Хүмүүнлэгийн дуудлага

Хүмүүнлэгийн үйлсэд гар бие оролцоцгооё

Цааш нь...
Frontpage Slideshow (version 2.0.0) - Copyright © 2006-2008 by JoomlaWorks
Нүүр
"Хүмүүнлэгийн Үйлсийг Манлайлагчид" арга хэмжээн дээр МУЗН-ийн Ерөнхийлөгч Л.Одончимэдийн хэлсэн үг

Medee 2009.03.11 (7).JPGЭрхэм хүндэт Монгол Улсын Ерөнхийлөгч өө!

Энд хуран цугларсан нигүүлсэнгүй үйлсийг манлайлагчид аа!

Та бүхний энэ өдрийн түмэн амгаланг эрж, эрдэнэт хүнийг энэрэх үзлийн элгэн халуун мэндийг дэвшүүлье.

 

Төрийн хүмүүнлэгийн бодлогыг амьдралд хэрэгжүүлж, төртэйгээ хамтран ажиллах эрх зүйтэй МУЗН, эдийн засгийн хүдрэл бэрхшээлээс улбаалан нийгмийн сөрөг үзэгдэл нэмэгдэж, ажилгүйдэл, аж амьдралын доройтол, амьжиргааны ялгарлаас нийгмийн зан харилцаа, ёс суртахууны чанар өөрчлөгдөж, байгалийн болон хүний нөлөөгөөр үүсдэг гамшгийн уршиг арилахгүй байгаад дүгнэлт хийж, тулгарсан сөрөг үзэгдлийг даван туулахад хүмүүнлэгийн хүчийг дайчлан ажиллах нь чухал гэж үзэж, 2009 оныг “Хүмүүнлэгийн аяны жил” болгон зарлаж уриалга гаргасан юм.

Тус уриалга гарснаас хойшхи богинохон хугацаанд МУЗН-ийн санаачлагыг дэмжиж, энэхүү хүмүүнлэгийн аяны ажилд идэвхитэй оролцож, амлалт үүрэг авч ажиллахаа илэрхийлсэн олон санал хүсэлтийг бид хүлээн авсан юм. Ялангуяа, манай хэвлэл мэдээллийн салбарынхан, сэтгүүлчид, уран бүтээлчид энэ аяны жилийн уриалгыг сонор соргогоор хүлээн авч, хүмүүнлэг үзэл, энэрэнгүй үйлстнийг сурталчлан сурвалжилж, нийгмийн найрслыг хангахад авьяас билгээ дайчлан ажиллахаа илэрхийлснийг энд дурьдахад таатай байна.

Манай өнөөдрийн арга хэмжээнд МУЗН-ийн 300.0 мянган гишүүд дэмжигчдийн, 2500-аад онцгой гишүүдийн, 630 гишүүн байгууллагын, энэрэхүйн үйлсийн дээд ачтан 9000 шахам доноруудын, хүмүүнлэгийн үйлсийн залгамж халаа болсон залуучуудын хөдөлгөөний 12500 гишүүдийн төлөөлөл, 730 туст хамтлагт ажилладаг 7000 гаруй өсвөр үеийнхний бие төлөөлөгчид оролцож байна. Өөрөөр хэлбэл Улаан загалмайн хөдөлгөөний үе үеийн алдар хүндтэнгүүд, түүхэн шинэ нөхцөлд хүмүүнлэгийн үйлсийг гардан бүтээгчид, тэдний залгамж халаа, ирээдүй хойч үеийн төлөөлөл болсон энэрэхүйн үйлсийг манлайлагчид энэ хүндтэй арга хэмжээнд уригдан оролцож байна.

Манайхан, “Бид ийм олуулаа байж улс орондоо хүмүүнлэг нийгэм байгуулж, хүндрэл бэрхшээлийг хүмүүнлэгийн хүчээр даван туулахад шийдвэрлэх нөлөөтэй ажиллаж чадахгүй юм уу” гэсэн асуултанд “Бид чаднаа” гэж харулахаар хуран цуглараад байна.

Хүмүүнлэгийн хүч үнэхээр их гэдгийг манай ард иргэд, бидэнтэй байнга хамтран ажилладаг соёл боловсрол, эрүүл мэндийн болон гамшгийн байгууллагынхан, манай малчин түмэн илүүтэй сайн мэдэж, мэдэрч байдаг гэж бодож байна. МУЗН 1996 оны холерийн аюулыг гэтлэхэд мэргэшсэн тусламж үзүүлж, 2000 оны зудын гамшгийн хөнөөлийг арилгахад 11 тэрбум төгрөгийн нөхөн сэргээлт хийж, 2004 онд Зүүн өмнөт Азийн орнуудад болсон Цунамийн үед 100 мянган ам.доллар хандивлан эв санааны нэгдлээ илэрхийлж байсан зэрэг зарим жишээг энд дурьдахад зүйтэй. Тэр үед бид бас л баян байгаагүй, чухам өгье гэвэл ганцаасаа гэдэг ухаант ардынхаа уламжлалыг хэрэгжүүлж чадсанаараа Улаан загалмайчид бид бахархаж явдаг юм.

Бидний ажил “Хүн хүндээ тус дэм болох” гэсэн Монгол сайхан уламжлал дээр тогтдог бөгөөд хэдийгээр нийгмийн сөрөг үзэгдэл их байгаа ч гэлээ МУЗН-тэй хамтран хүмүүнлэгийн ажиллагаа явуулдаг төрийн болон иргэний нийгмийн байгууллагууд, бизнесийн салбарынхан, хувь хүмүүс ч цөөнгүй байдагт бид ямагт талархаж байдаг.

Ийнхүү хүмүүнлэгийн хөдөлгөөнийг нэгдмэл нэгэн хүч болгон зангидаж, төртэйгээ хамтран хүндрэл бэрхшээлийг даван туулах НИЙГМИЙН ЗАХИАЛГА, АМЬДРАЛЫН ШААРДЛАГА тулгарсан үед бид уриалга гаргасан юм.

МУЗН-ийн уриалгыг дэмжиж, “Нигүүлсэнгүй үйлсийг манлайлагчид” арга хэмжээг өөрийн ивээл дор зохион байгуулж байгаа Монгол улсын Ерөнхийлөгч Намбарын Энхбаярт МУЗН-ийн мянга мянган энэрэнгүй үйлстнүүд, гишүүд, дэмжигчдийнхээ өмнөөс чин сэтгэлийн талархал илэрхийлж байна.

Ерөнхийлөгчийн санаачилсан УИХ-д оруулж батлуулсан Үндэсний хөгжлийн цогц бодлого, ялангуяа Хүний хөгжлийн тухай зорилтод эв эеийг тунхаглан нийгмийн найрслыг бий болгох замаар ҮНДЭСТНИЙ хөгжлийн сэтгэлзүйн таатай хөрсийг бүрдүүлэх тухай өргөн утга санаа шингэсэн байдгийг бид үйл ажиллагаандаа удирдлага болгох учиртай. Хүмүүнлэгийн аяны ажил бол зөвхөн энэ оноор хязгаарлагдахгүй. “Хүмүүнлэг, ардчилсан, иргэний нийгэм байгуулах зорилтыг хэрэгжүүлэх” ажлын уриа дуудлага болж, тэр эрхэм зорилтын нэгэн гараа болж цааш үргэлжлэх ёстой.

Бид ирээдүйгээ тодорхойлох нь зүйтэй.

Энэрэнгүй үйлсийг манлайлагчид та бүхэн Хүмүүнлэгийн аяны жилийн ажлын явцыг улам эрчимжүүлж, энэ чухал үйлсэд төр, бизнес, иргэний нийгмийн байгууллагууд, хүнлэг нинжин сэтгэлт ард иргэдээ өргөнөөр хамран оролцуулж, тэднээс гаргаж буй санал санаачилгыг бүх талаар дэмжин, мэргэжлийн удирдлагаар хангаж хошуучлан ажиллахыг Та бүхэндээ уриалж байна.

Comments (4)Add Comment
...
written by uuree, March 26, 2009
goy ug helsen bnaa. zaluusaa humuunlegiin uilsed negdetsgeey
...
written by bata, May 07, 2009
Saihan ug helsen bna Zaluusaa uragshaa
smilies/grin.gif
...
written by oyuka, July 05, 2009
saihan ug heljeee buh ulaan zagalmaichiddaa mun usvuriin ulaan zagalmaichiddaa mongoliin ulaan zagalmai bguulagdsanii 70jiliin oin mend hurgii
smilies/smiley.gif
...
written by Chanar Goodrich, January 07, 2010
Hello, my name is Chanar Goodrich. I would like contact the Red Cross organization in Mongolia.

Write comment
quote
bold
italicize
underline
strike
url
image
quote
quote
Smiley
Smiley
Smiley
Smiley
Smiley
Smiley
Smiley
Smiley
Smiley
Smiley
Smiley
Smiley

Copyright 2007. All Rights Reserved.
busy
 
< Өмнөх   Дараахь >