Ерөнхий цэс
Цаг тооны бичиг
March 2010 April 2010
Su Mo Tu We Th Fr Sa
Week 9 1 2 3 4 5 6
Week 10 7 8 9 10 11 12 13
Week 11 14 15 16 17 18 19 20
Week 12 21 22 23 24 25 26 27
Week 13 28 29 30 31
Таны хөтөч
Spreadfirefox Affiliate Button
Хайлт
Нүүр arrow Мэдээ arrow Бид нэг гэр бүл
Бид нэг гэр бүл
Medee 2009.03.11 (5).JPGМУЗН-ийн 70, Улаанбаатар хот үүсэн байгуулагдсан 370 жилийн ой угтсан хүмүүнлэгийн аяны хүрээнд хүн хүндээ тусалж, дэмжих санал санаачлага манай орны өнцөг булан бүрт идэвхитэй өрнөж байна. Сар шинийн өмнөхөн Нийслэлийн Улаан Загалмайн Хороо, “Дезерет” Олон улсын энэрлийн байгууллагатай хамтран Батсүмбэр дэхь Улсын Асрамжийн газарт “Бид нэг гэр бүл” сэдэвт хүмүүнлэгийн өдөрлөг зохион байгууллаа. 
Medee 2009.03.11 (5).JPGТус асрамжийн газарт 130 гаруй асран хамгаалах, харгалзан дэмжих төрөл садангүй, ганц бие, байнгын эмчилгээ асаргаа шаардлагатай ахмад настнууд амьдарч байна. Өдөрлөгийн үеэр хөгжлийн бэрхшээлтэй 18 өндөр настанд тэргэнцэр, нийт ахмадуудад хувцас болон гарын бэлэг гардуулан, сар шинийн мэндчилгээ дэвшүүлж, сэтгэлийн дэм хайрлалаа. Мөн төрөлжсөн асрамжийн үйлчилгээнд хамрагдсан өндөр настнуудыг асарч сувилах энэрэнгүй үйлсэд олон жил хувь нэмэр оруулсан асрамжийн газрын дарга Н.Цэндсүрэнг МУЗН-ийн “Энэрэл” алтан медалиар, асрагч Н.Гаажидням, Р.Мөнхсүрэн, угаагч З.Эрдэнэчимэг, сувилагч А.Цэцэгдулам нарыг “Нигүүлсэл” мөнгөн медалиар тус тус шагналаа. Хүмүүнлэгийн өдөрлөгт асрамжийн газрын ахмадуудтай идэвхитэй оролцож, сар шинийн баярыг угтан үр хүүхдийг нь орлон сайхан сэтгэлээр ирсэн хүмүүст баярлаж талархсанаа илэрхийлж, асрамжлуулагч Н.Сосорбарам, Н.Батмөнх, Н.Баасансүрэн нар ая дууны мэндчилгээ дэвшүүлэв. Нийслэл, дүүргийн Улаан загалмайн хороод хүмүүнлэгийн чиглэлээр цаашид Улсын Асрамжийн газартай хамтран ажиллахаар санал бодлоо солилцлоо.
Comments (4)Add Comment
...
written by мөнхбат, May 07, 2009
smilies/smiley.gifБид нэг гэр бүл Хүмүүнлэг энэрэнгүй нийгмийн төлөө хамтдаа
...
written by нараа, October 09, 2009
Сайн байна уу.Юуны өмнө танай байгууллагын хамт олонд ажлын өндөр амжилт хүсье. Манай аавыг Лувсандорж гэдэг 73 настай. СХД амьдардаг. Аав маань хэвтрийн дэглэмд ороод 3 жил гаран болж байна. Би танай байгууллагад хандаж байгаа нь аавд минь тусламжийн гараа сунган тахир дутуу хүний тэргэнцэрийг олгож өгч туслаач гэж хүсмээр байна.
...
written by TURUU, November 29, 2009
Ta buhnii ene uils ylam bur delgech baig. tanai baigyylagt elsej boloh yy?
...
written by zoljargal, January 19, 2010
Hi ta bvgded ajiliin ondor amjiltiig hvsie. tanai baiguullagat chin setgeleesee elseh hvseltei bga tul holboo baria ch. busdad tuslahiig bodoj ywdag hvseltei. deed bolowsroltoi ajil hj bsn. odoogoor ajilgvi bn. bi darhand baidag. holboo barih utas 99549964

Write comment
quote
bold
italicize
underline
strike
url
image
quote
quote
Smiley
Smiley
Smiley
Smiley
Smiley
Smiley
Smiley
Smiley
Smiley
Smiley
Smiley
Smiley

Copyright 2007. All Rights Reserved.
busy
 
< Өмнөх   Дараахь >