Ерөнхий цэс
Цаг тооны бичиг
September 2010 October 2010
Su Mo Tu We Th Fr Sa
Week 35 1 2 3 4
Week 36 5 6 7 8 9 10 11
Week 37 12 13 14 15 16 17 18
Week 38 19 20 21 22 23 24 25
Week 39 26 27 28 29 30
Таны хөтөч
Spreadfirefox Affiliate Button
Цаг агаар
Сүлжээнд
Хуудсанд:17 зочид холбоотой
Хайлт
Polls
Та улаан загалмайн үйл ажиллагааг хэрхэн дүгнэж байна
 
Click on the slide!

Цусаа бэлэглэцгээе!

Иргэн та сайн дураар цусаа өгч донор болсноор, таны 1 удаа бэлэглэсэн цус 3 хүний амийг аварна

Click on the slide!

Хандив өргөх

Зовлонд учирсан нэгнээ түшиж Хүмүүнлэг энэрэнгүй сэтгэлийг түгээе

Click on the slide!

Хүмүүнлэгийн дуудлага

Хүмүүнлэгийн үйлсэд гар бие оролцоцгооё

Цааш нь...
Frontpage Slideshow (version 2.0.0) - Copyright © 2006-2008 by JoomlaWorks
Нүүр
Гамшгийн сан 2000 малтай боллоо
Medee 2009.03.11 (4).JPGГовь-Алтай аймгийн УЗХ, Засаг даргын тамгын газар, Хүнс хөдөө аж ахуйн газартай хамтран “Мал аж ахуйн үйлдвэрлэлийн хөгжил-хамтын хөдөлмөр” аймгийн малчдын зөвлөлгөөний Алтай хотод зохион байгууллаа.

 Medee 2009.03.11 (4).JPG

Зөвлөлгөөнөөр аймгийн засаг дарга Г.Бямбажав “мал аж ахуйн үйлдвэрлэлийн хөгжил-хамтын хөдөлмөр”, ХХААХҮЯ-ны Мал эмнэлэгийн үржлийн газрын Мал үржлийн албаны дарга Л.Чой-Иш “Малчдын талаар төрөөс баримталж байгаа бодлого”, ХХААХҮЯ-ны тэргүүлэгч, Буяны ундрал хоршооны дарга Б.Авирмэд “ХАА-н Хоршоодын үйл ажиллагааны цаашдын чиглэл”, МУЗН-ийн Ерөнхий нарийн бичгийн дарга Р.Самдандовж “Хүмүүнлэгийн жил ба малчид”, Аймгийн НДХ-ийн дарга Д.Батсайхан “Нийгмийн даатгалын сангаас тэтгэвэр тэтгэмж авах боломж” зэрэг сэдвүүдээр илтгэл тавьж, хэлэлцүүлэг явагдлаа. Энэхүү хэлэлцүүлгийн дүнд зөвлөлгөөнд оролцсон малчид, хөдөө аж ахуйн мэргэжилтнүүд хамтран төр засагтаа хүргэх сонордуулга, малчин олонд уламжлах уриалгыг боловсруулан гаргалаа. Зөвлөлгөөний үеэр малчид хүнд бэрх цаг үед хүмүүнлэгийн гараа сунгаж байсан улаан загалмайн байгууллагаа дэмжин ажиллахаа илэрхийлж, Говь-Алтай аймгийн бүх сумд МУЗН-ийн 70 жил, аймгийн УЗХ-ны 50 жилийг бэлгэдэн тус бүр 70 бог хандивлалаа. Мөн Бугат сумын Нигүүлсэнгүй үйлст манлай малчин, аймгийн УЗХ-ны байнгын хандивлагч М.Довдон 10 бог, 100.0 төгрөг, “Сор манлай” компанийн захирал Д.Пүрэвдорж шилмэл үүлдрийн 20 бог, Дарви сумын малчин Н.Ганбат, Н.Дүйзэнсүрэн нар тус тус 10 бог, Хөхморьт сумын малчин Н.Дашням 30 бог, 3 адуу, Чандмань сумын малчин А.Эрдэнэбат 50 бог, Цогт сумын малчин С.Вандан 15 хонь, шарга сумын малчин Н.Дашхүү 25 бог мал төлийн хамт, малчин Баатар 20 богийг аймгийн УЗХ-ны гамшгийн санд хандивласан байна. Сэтгэлдээ хармын цоожгүй буяны үйлс бүтээж яваа сайхан сэтгэлт хандивлагчиддаа талархал илэрхийлье.

Comments (0)Add Comment

Write comment
quote
bold
italicize
underline
strike
url
image
quote
quote
Smiley
Smiley
Smiley
Smiley
Smiley
Smiley
Smiley
Smiley
Smiley
Smiley
Smiley
Smiley

Copyright 2007. All Rights Reserved.
busy
 
< Өмнөх   Дараахь >