Ерөнхий цэс
Цаг тооны бичиг
March 2010 April 2010
Su Mo Tu We Th Fr Sa
Week 9 1 2 3 4 5 6
Week 10 7 8 9 10 11 12 13
Week 11 14 15 16 17 18 19 20
Week 12 21 22 23 24 25 26 27
Week 13 28 29 30 31
Таны хөтөч
Spreadfirefox Affiliate Button
Цаг агаар
Сүлжээнд
Хуудсанд:20 зочид холбоотой
Хайлт
Polls
Та улаан загалмайн үйл ажиллагааг хэрхэн дүгнэж байна
 
Click on the slide!

Цусаа бэлэглэцгээе!

Иргэн та сайн дураар цусаа өгч донор болсноор, таны 1 удаа бэлэглэсэн цус 3 хүний амийг аварна

Click on the slide!

Хандив өргөх

Зовлонд учирсан нэгнээ түшиж Хүмүүнлэг энэрэнгүй сэтгэлийг түгээе

Click on the slide!

Хүмүүнлэгийн дуудлага

Хүмүүнлэгийн үйлсэд гар бие оролцоцгооё

Цааш нь...
Frontpage Slideshow (version 2.0.0) - Copyright © 2006-2008 by JoomlaWorks
Нүүр
Хүмүүнлэгийн үйлсийг манлайлагчид
 Medee 2009.03.11 (8).JPG

Монголын Улаан Загалмай Нийгэмлэг 2009 оныг Хүмүүнлэгийн аяны жил болгон зарласантай холбогдуулан нээлтийн хүндэтгэлийн арга хэмжээг 2-р сарын 18-ны өдөр Төрийн ордны Их танхимд Ерөнхийлөгчийн ивээл дор "Хүмүүнлэгийн Үйлсийг Манлайлагчид" нэртэйгээр зохион байгууллаа. 

 Medee 2009.03.11 (8).JPG

Энэхүү хүндэтгэлийн арга хэмжээний үеэр үе үеийн Улаан загалмайчид болох ахмад үеийнхэн маань, өнөөгийн Улаан загалмайн үйл ажиллагааг авч явж буй идэр үеийнхэн маань мөн хойч ирээдүйд энэхүү хүмүүнлэг энэрэнгүй үйлсийг үргэлжлүүлэх залуу үеийнхэнээс бүрдсэн 700 гаруй хүмүүс цугларч Монгол улсын Ерөнхийлөгчөөс шагналаа гардаж буй Хүмүүнлэгийн Үйлсийг Манлайлагчиддаа хүндэтгэл үзүүлсэн юм.

Гадаад дотоодын 30 гаруй дуурийн дүрийг бүтээж, 600 гаруй уран бүтээл туурвиж, Ардын болон гавьяат жүжигчин, төрийн шагналт 10 гаруй авьяастнаар түүчээлүүлсэн олон арван шавь нарыг төрүүлсэн Монгол улсын Хөдөлмөрийн баатар, Ардын жүжигчин Г.Хайдав, 80 удаа 38 литр цусаа бусдын сайн сайхны төлөө бэлэглэж, Монголын Донорын холбоог үүсгэн байгуулагч М.Сосорбарам, орон нутагт хүмүүнлэгийн үйлсийг хөгжүүлэхэд үлгэрлэн оролцож, хөрөнгө санхүүгээр дэмжигч Архангай аймгийн “Илч” компаний захирал Ч.Өсөхбаяр, өсвөрийн улаан загалмайчдын тэргүүний зөвлөх багш Сонгинохайрхан дүүргийн “Ирээдүй” цогцолборын нийгмийн ажилтан Д.Оюунчимэг Medee 2009.03.14 (1).JPGMedee 2009.03.14 (2).JPGMedee 2009.03.14.JPGнарыг очир алмаазан шигтгээ бүхий “Нигүүлсэл” алтан медалиар энгэрийг нь мялаалаа. Мөн энэ үеэр Улаан загалмайн санд 35 хонь хандивлаж, зургаан өрхийг малжуулсан Төв аймгийн Эрдэнэсант сумын харъяат, таван мянгат малчин Я.Нямдоржийг “Нигүүлсэнгүй үйлст-Манлай малчин” одонгоор шагнасан юм.

Comments (1)Add Comment
...
written by Зочин, March 11, 2009
Цогзолмаа гуай сайхан гарчээ. Бүгдэнд нь баяр хүргэе

Write comment
quote
bold
italicize
underline
strike
url
image
quote
quote
Smiley
Smiley
Smiley
Smiley
Smiley
Smiley
Smiley
Smiley
Smiley
Smiley
Smiley
Smiley

Copyright 2007. All Rights Reserved.
busy
 
< Өмнөх   Дараахь >