| Г.Мөнхцэцэг: Өөрийн нигүүлсэх сэтгэлийг хэмжинэ гэдэг байшгүй зүйл |
|
-Хэвлэлийн
компанийн ажлаа хийж, “Хурмаст тэнгэр” шашин танин мэдэхүйн сэтгүүлээ гаргаж байна. Уран бүтээлийн хувьд олзтой л байгаа. Хоёр номоо хэвлэлд
бэлэн болгосон. “Загасчны морь усгүй “гэдэг шиг
хүний ном л хэвлээд байдаг, өөрийнхийгөө жаахан дараад л байна. Ер нь ч
тэгээд дотогшоо сууж байх шиг.
Сүүлийн
үед шинэ гэхээсээ илүү хуучны ном их уншиж байна.
Шушкин, Распутин, Таагүрийг дахиж уншлаа.Их гоё байна. Тэднийг уншихаар их гоё
дулаан, хуучин атлаа шинэ. Бас бясалгал, гэгээрэхүй,гэгээнтнүүдийн намтар
түүхийн ном уншиж байгаа.
-Саяхан
Энэтхэг, Төвд, Балбаар яваад ирсэн гэсэн.Олон ч явсан байх ?
-Жил
болгон дээдсийн адис жанлавтай, их оюуны хур энергитэй газарт очихыг хичээдэг.
Сүүлийн таван жил Замбутивийн таван дагшин гэгддэг Утай, Нанхай, Бодалын орон,
Бодгаяа буюу Дорждан зэрэг газруудаар
явлаа. Зөвхөн Азийнхан ч биш барууныхан ч гэсэн ахуйгаасаа илүү оюуны хэрэгцээг
их боддог, хөгжлөөс уйдсан, тархиа амраах гэж хичээдэг болсон байна.
-Мөргөлийн
зорилгоор явдаг юм уу, эсвэл жуулчны маягтай юу?
-Эхлээд
сонирхож явсан.Одоо бол үнэн сүсэгтний ном ёсоор явж байгаа .Утайд л гэхэд тав зургаан удаа
очсон
-Энэ
дагшин газруудаас хамгийн их таалагдсан нь хаанах вэ?
-Үе
үеийн гэгээнтнүүдийн бүтээсэн
болон, хүний гараар бус оюуны хүчээр бий болсон гайхамшгууд,дагшин орон
энд тэндгүй байна. Ийм газар Монголд ч бий. Манай нутгийн
Хамарын хийдэд Шамбалын орон байна.
-Нээрээ
та чинь шамбал бүтээх гэж байгаа гээд л байсхийгээд Дорноговь явчихаад байсан
. Тэнд үнэхээр шамбал байна уу, эсвэл энэ нь нутгийн найрагчийн сэтгэл үү?
-Арванесдүгээр
зууны 50-аад онд Ноён хутагт Данзанравжаа тэрхүү газарт Шамбалын орны тэг
бүтээж шавь нартайгаа Шамбалын оронд
уулзах билэг гүйцэтгэсэн газар гэдэг.
Модоор бүтээсэн байсан их суварга Дүйнхорын Лойлон хэмээх шүтээн хот мандал
зэрэг байгууламжууд нь 1930 онд устаж үгүй болсон байдаг юм билээ. Хоёр жилийн
өмнөөс сэргээх ажил өрнөсөн.
Хутагтын
долоо дахь үеийн тахилч Алтангэрэл гэж их хүмүүний ач дэмээр эдүгээ олон газрын
хүмүүний оюуны хүч хурсан эргэл мөргөлийн том цогцолбор босоод буйд нутаг амь
их хөдөлдөг дөө.
-Шамбалын
орон гэж хэн хүнгүй л ярих болж?
-Шамбал
гэдэг нь хүн гэгээрч төгөлдөржин оюунаараа хүрч болох ариун дагшин орон. Энэ
оронд хүрсэн хүний сэтгэл туйлын амгаланг олдог бөгөөд замбуулин хэмээх энэ
газар оронд үл мэдэх цэнгэл жаргаланг эдэлдэг гэж эрдэмтэн мэргэдийн номд
бичсэн байдаг юм билээ.
Халхын
Жалханз хутагтын багш Минжүүр Дэчин Шийрэв гэдэг хүн нууц тарнийн номын үүднээс
судалж үзээд “Хүмүүний оюуныг баригч дээд бүтээлийн орон” гэж айлдсан
байдаг.Мөн оросын эрдэмтэн Н.Рерих олон жил Энэтхэг Түвдийн орноор аялан судалгаа хийж Шамбал хэмээх томоохон
бүтээлдээ Монголын говьд шамбалын орон байдаг тэндэхийн ард олны дунд шамбалын
дуу хүртэл байдаг гэж аль арваннаймдугаар зуунд бичсэн байдаг юм билээ.Энэ
мэтчилэн шамбалын тухай эрэлхийлэл дэлхийд халиад байна шүү дээ.
-Хамрын
хийдэд байгуулсан зуун найман суварга тэргүүтэн шамбал цогцолборыг бүтээхэд олон хүний хувь нэмэр орсон байх.
Жүжигчин Стивен Сигал хүртэл суварга босгоход хандив өргөсөн гэсэн үнэн үү?
-Хөтөлгөө
ес, их найм, тойрсон зуу, ацаг хийгээд эцэг дөрөв, хаалганы дээрхи Цогт цагийн
хүрдний ам хавсарсан лянхат гурав гээд
нийт нэг зуун хорин нэгэн суварга, гурван их хаалга, Тэнгэрийн их хонхот сүм
гээд хоёр жилийн турш бүтээсэн энэ их үйлэнд гадаад дотоодын маш олон буянтнууд
сэтгэл зүтгэлээ өргөсөн гэдэг. Хэн нэгэн улс төрч, эрх мэдэлтний сэдэл
санаачилга, хувь тохиолын зүйл биш болохоор Ноён хутагтын шавь, олон иргэдийн хувь нэмэрт Стивен Сигалийн
оролцоо байсан гэж дуулсан юм байна.
-Таныхаар
хамгийн дээд буян гэж юуг хэлэх вэ?
-
Буяны тоолуур гэж байдаг бол сэтгэлээс өргөсөн бүхнээс эхэлж эргэдэг гэж
боддог. Миний хувьд сүнснийхээ эрдмийг зузаалж байгаагаа буян гэж ойлгодог. Нэг
үгээр хэлбэл сүнсний боловсрол нэмэгдэхийн тухайтад хийж буй бүхнээ буян гэж
ойлгодог.
Манайхан
заримдаа уул ус, бурхан шүтээнээсээ гуйварын буян их хийдэг юм болов уу гэж
боддог. Виз гаргаж өгөөч гэж уулнаас хүртэл гуйдаг байх жишээтэй. Газар лусаа
ухаж догшируулчихаад аргадаж байна гээд
л үүл буудаж хур хүсэхийг ойлгохгүй л
юм.
-Монгол
хүн их хувь заяатай гэж ярьж байсныг чинь санаж байна?
-Номтой
хүмүүс ярихдаа “хүн эхлээд Монголд төрж дараа нь Шамбалд төрдөг” гэдэг. Монгол
шиг дөрвөн улирал ээлжлэхийн хэрээр бүх зүйлс нь шинэчлэгдэж байдаг ариун орон
хаана байна. Өмссөнөөсөө өөр хувцасгүй, зовлонгийн туйлд хүрсэн сая сая ард
түмэн дэлхийгээр нэг байна шүү дээ. Ийм их хараа, тэргүүн өндөр байгаа нь эх
орны минь, нутгийн минь буян гэж боддог.Энэ нутагт төрсөнөө их хувь тавилан гэж
ойлгодог.
-Өөрөө
муухан ламаас илүү л болж байгаа юм байна.Тарни номд сүрхий юу?
-Далай
лам, есдүгээр Богдоос номын дуу сонсож авшиг хүртэж явсан. Өврийн ном шиг өөртөө
дасал болгож уншдаг ном байдаг. Ерөөс шүтлэг шүтээнтэй байна гэдэг нийтийн
анхааралд өртөөд байхаар, эсвэл тийм оньсого зүүдний асуудал биш.
Баруунд аги
тарнийн сахил авсан олон хүмүүс, Холливудын од ч байдаг юм билээ. Хүн
өглөө шүдээ угаадаг шигээ, гүйдэг шигээ л
оюунаа бас хооллох хэрэгтэй биз дээ.
-Буяны
сүмийг таных . Анх бизнест түүгээр л хөл тавьсан гэдэг?
-Миний
юм бишээ, хүний юм. Тэнд миний хамааралтай хүргэн ах, хадам ах хоёрын маань
ариун чандар л үүрд хадгалагдаж байдаг. Хүмүүс андуурч их цуурсан. Энэ ажлын
бичиг цаасыг нь нухах ганц нэг ажлыг нь хийсэн болохоос миний хөрөнгө, миний
ажил, миний буян биш .
-Өөрөө
хэр энэрэнгүй зөөлөн хүн бэ?
-Их
ярьдаг хүн худлаа байдаг гэдэг. Бага ярьж зөв өнцгөөс аливааг харах юмсан гэж
сэтгэлийн гороо үүсгэж явдаг. Энэрэнгүй байхыг хичээдэг.
Далайн
ус, буян хоёрт хэмжээ байдаггүй гэдэг.
Тийм
болохоор өөрийн нигүүлсэх сэтгэлийг хэмжинэ гэдэг байшгүй зүйл байх аа.
-Ингэхэд
яруу найргийн “Болор цом” наадам шударга бус болсон учраас энэ наадамд зарим
найрагчид маань оролцох сонирхол байсан ч
ач холбогдол өгөхөө больж, яруу найраг гэхээсээ илүүтэй тууж, роман бичихдээ
илүү анхаардаг болсон гэх. Энэ талаар ямар бодолтой байна вэ?
-Яруу
найраг аялгуутай, дотоод дуу чимээтэй, яруу найрагчид авьяастай байх тусмаа
илүү адармаатай, ая дан хэмнэл, араншингаа хэн нэгнээр шүүлгэж хүлээсэнд
орохгүй сэтгэлийн халуун агсам хүмүүс. Тэр тусмаа яруу найраг барьцгүй,
сонсгоод хүрдэг байхад заримынх нь барьж уншихаас нааш буудаггүй байх жишээтэй.
“Болор цом”-ыг би тэмцээн гэхээсээ наадам, уншигч бүтээлийг уулзуулдаг баяр гэж
ойлгодог. Монголын яруу найргийн уншигчдад хүрэх 80, 90-ээд оны гарц нь “Болор
цом” байсан. Түүнийг санаачлан зохион байгуулсан, өдий хүргэсэн ахмадуудаа
баярлуулах ёстой. 20-иод жил танхим дүүрэн уухай, хөөр баяр, эрч хүч байлаа.
Ийм удаан тогтож, уйтгарыг төрүүлэхгүй байна гэдэг нэг талаасаа агуу ихийн
хэрэг боловчиг нөгөө талдаа цагийн таалалд нийцэх ёстой байх. Өнөөдөр яруу
найраг тайзны, драмын хэлбэртэй байхаа больсон. Одоо шинэ мянган эхэлчихсэн явж
байгаа шүү дээ. Дэлгүүрийн лангуун дээр зөвхөн давс, сахар хоёр байхаа болиод
удаж байна. Хүмүүс өөрөө яваад сонголт хийдэг, цангаагаа тайлдаг болсон байна
шүү дээ. Үүнтэй ялгаа юу байна. Интернэтээр, цахим хэлбэрээр дэлхийн хаана ч хэний ч бүтээлийг
уншиж, сонсч болж байна. Тэгэхээр яруу найргийн наадамд менежмент хийх хэрэгтэй
болж дээ. Хүний бэлдэж өгсөн хоолыг идэх дуртай хэрнээ чи муу юм хийсэн гэж
зүхэх биш амтлаад идэх нь шинэчлэгчдийн хэрэг шүү дээ.
-Танай
үеийнхэн шүлэг найргаараа нийгмийн амьдралын бүхий л талыг хэлж чаддагүй байж.
Гэтэл он жил өнгөрөх тусам зохиолч, яруу найрагч гэж бардам хэлүүлэх хүн
багасаад байгаа юм шиг?
-Алдаагүй
он цаг гэж хэзээ ч байгаагүй. Эх орны дайн, их бүтээн босголт, газар тариалан,
гамшиг аюул гээд бүгд бидний ирсэн хорвоогийн араншин. Харин яаж явснаа
завсаргүйгээр дуулж үлдээсэн нь уран бүтээлчид л байдаг. Уран бүтээлч гэдэг
улстөрч гэх нийгмийн улсаас өөр тусгалын толь учраас тэдний дүрс цагийн өнгөнд
хэлбэрээ алдаж буудаггүй юм болов уу гэж санадаг.Саяхан
СТӨ-ний ой боллоо. “Болор цом”-ын эзэд оролцлоо. Дэндэвийн Пүрэвдорж, Тангадын
Галсан, Пунцагийн Бадарч гээд манай томчууд бүгд шүлгээ уншсан. Өчигдөр
өнөөдөртэйгөө цуг буй мэт атлаа яасан шинэ, тэд ямар эрчтэй сонсогдоно вэ.
Б.Ичинхорлоо, А.Эрдэнэ-Очир, Б.Галсансүх, Ж.Баяржаргал гээд бас манай үеийнхэн
бүгд хуучин шүлгээ уншсан ч хураагүй үүлний аадар шиг хэчнээн сайхан аниртай
дуулдана вэ. Мөн хэд хоногийн өмнө Ганчимэгийн шинэ номыг уншлаа. Бас л гоё
байна. Ер нь тэгээд тоть гэдэг шувуу нисдэггүй учраас торон дотор, хэлгүй
учраас хүн дууриагаад сууж байдагтай адил чадалгүй нь шүүмжилж байдаг шүү дээ.
Өнөөдөр Равжаагийн бүтээлүүдээс ганц нэг шүлгийг нь хүмүүс мэдэхээс гүйцэд
тайлж уншиж, судалж, гэгээрэх ухааны том сав байхгүй л байна шүү дээ. Даруй
хоёр зуун өнгөрлөө. Өнөөдөр ганц тахилчаас нь өөр өв санг нь гэх өр зүрхний
хайлан алга л байна.
Ганга
мөрөн, их голын ус
Гаталж
гарах тус голын ус мөрнүүд
Газрын
аяар ийш тийшээ урсавч
Гадаад
далайд нийлэх нэгийг хүснэ Comments (0)
![]() Write comment
Copyright 2007. All Rights Reserved. |
| < Өмнөх | Дараахь > |
|---|





