Ерөнхий цэс
Цаг тооны бичиг
September 2010 October 2010
Su Mo Tu We Th Fr Sa
Week 35 1 2 3 4
Week 36 5 6 7 8 9 10 11
Week 37 12 13 14 15 16 17 18
Week 38 19 20 21 22 23 24 25
Week 39 26 27 28 29 30
Таны хөтөч
Spreadfirefox Affiliate Button
Хайлт
Нүүр arrow Бидний үйл ажиллагаа arrow Төслүүд arrow "Олон Улсын Найрамдал" төсөл
"Олон Улсын Найрамдал" төсөл

1.    ТӨСЛИЙН ЗОРИЛГО

Ерөнхий боловсролын сургуулиудын сурах орчин болон эрүүл ахуйн нөхцлийг сайжруулах, эмзэг бүлгийн өрхийн хүүхдүүдийг сургуульд үргэлжлүүлэн суралцах нөхцлийг дэмжих, өсвөр үеийнхний эрүүл мэндийн боловсролыг дээшлүүлэх, Өсвөрийн Улаан Загалмайн хөдөлгөөнийг хөгжүүлэх

2. Зорилт

    • ·         Эмзэг бүлгийн сурагчдыг боловсрол эзэмшихэд нь дэмжлэг үзүүлэх, үргэлжлүүлэн суралцах итгэл төрүүлэх
    • ·         Хүүхдүүдийн сурах орчныг сайжруулах, хөгжих нөхцлийг дэмжих 
    • ·         Өсвөр үеийн хүүхдүүдэд эрүүл мэндийн боловсрол олгох
    • ·         Олон нийтэд эрүүл ахуйн болон эрүүл мэндийн боловсролын талаар сурталчлах
    • ·         Монгол- Япон хоёр орны хүүхдүүдийн найрамдал, нөхөрлөлийг дэмжих
    • ·         Төслийн үйл ажиллагаагаар дамжуулан байгууллагын хүчин чадлыг дэмжих  

3.ҮР ДҮН

  • ·         Төсөлд хамрагдах сургуулиудын хүүхдүүдэд сурч боловсрох, хөгжих таатай орчин, нөхцөл бүрдэнэ.
  • ·         Эмзэг бүлгийн өрхийн хүүхдүүдийн сургууль завсардалт буурна.
  • ·         Сургуулиудын хүүхдүүдийн чөлөөт цагийг зөв өнгөрүүлэх, хүүхдүүдийн авьяас чадварыг хөгжүүлэх үйл ажиллагаа шинэ түвшинд гарч ирнэ.
  • ·         Хүүхдүүд өөрсдийн эрүүл мэндийг хамгаалахад тэднийг оролцуулснаар төсөл хэрэгжсэн сургуулийн хүүхдүүд эрүүл мэндийн талаар мэдлэг дээшилж, өвчлөл буурна.
  • ·         Төсөл хэрэгжиж буй сургуулийн Өсвөрийн Улаан Загалмайн гишүүдийн тоо нэмэгдэж үйл ажиллагаа эрчимжинэ.
  • ·         Төсөл хэрэгжүүлж буй аймаг, дүүргийн УЗХ- дын хүчин чадал өснө.
  • ·         Монгол-Япон хүүхдүүдийн нөхөрлөл өргөжиж, Өсвөрийн Улаан Загалмайчдын хооронд байнгын харилцаа бий болно.

4.    ТӨСЛИЙН ҮРГЭЛЖЛЭХ ХУГАЦАА

  • ·         2004-2006
  • ·         2007-2009    

5.    ҮЙЛ АЖИЛЛАГАА:

 Зорилт 1. Эмзэг бүлгийн гэр бүлээс сурч буй хүүхдүүдийн сурах нөхцлийг дэмжих, Эмзэг бүлгийн хүүхдүүдийг сурах бичгээр хангах 

 Зорилт 2. Хүүхдүүдийн сурах болон эрүүл ахуйн орчныг дэмжих 

  • ·         ЕБС-ийн бие засах газрыг засварлах, эрүүл ахуйг дээшлүүлэх
  • ·         Сургуулийн биеийн тамирын залыг тоног төхөөрөмжөөр хангах
  • ·         Сургуулийн номын сангийн номын фондыг баяжуулах
  • ·         Сургуулийн хөдөлмөрийн танхимыг засварлах, тоноглох
  • ·         Хөдөлмөрийн танхимын материаллаг баазыг нэмэгдүүлэх 

Зорилт 3.  Өсвөр үеийнхний эрүүл мэндийн боловсролыг дээшлүүлэх 
  • ·         Сургагч багш бэлтгэх сургалт
  • ·         Үе тэнгийн чиглүүлэгч бэлтгэх  сургалт
  • ·         Олон нийтэд зориулсан сургалт 

Зорилго 4. Олон нийтийн эрүүл мэндээ хамгаалах мэдлэгийг дээшлүүлэх 
  • ·         Сургуулиуд дээр эрүүл мэндийн тэмцээн зохион байгуулах
  • ·         Үе тэнгийн чиглүүлэгч нарыг оролцуулан ӨУЗ-чдын зуслан цугларалтыг зохион байгуулах
  • ·         Эцэг эхчүүдэд зориулсан эрүүл мэндийн ойлголт нэмэгдүүлэх сурталчилгааны ажил зохион байгуулах
  • ·         Радио телевизээр дамжуулан сурталчилгаа хийх, сурталчилгааны материал хэвлүүлэх
  • ·         Үе тэнгийн сургагч нарын туршлага солилцох уулзалт зохион байгуулах
  • ·         ДШУЗХорооны дэргэд эрүүл мэндийн зөвлөл байгуулах 
Зорилго 5. Орон нутагт ажиллаж буй сурагчдыг дэмжих, идэвхижүүлэх.
  • ·         Сургуулиуд дээр эрүүл мэндийн танхим ажиллуулах
  • ·         Гарын авлага бэлдэх
  • ·         Явцын хяналт
  • ·         Төслийн санхүүжүүлэгчийн үнэлгээний айлчлал
  • ·         Альбом, хичээлийн хэрэлэл, бэлэг дурсгалын зүйл солилцох
  • tusul2.JPG
    tusul_2.jpg
 
< Өмнөх   Дараахь >