УЛААН ЗАГАЛМАЙ НОМЗҮЙ / 2002 оноос хойш/ |
МУЗН-ийн өөрчлөлт шинэчлэлт-II дэвтэр, Самдандовж, Р., Отгон, Д,. ( 2002).
Баримт бичгийн эмхэтгэл, 7 бүлэг, 238 хуудас, монгол |
| МУЗН-ийн
Төв Хорооны хурал, хөгжлийн хөтөлбөрүүдийн бодлого, стратеги,
“Хүмүүнлэгийн үйлсийн монгол уламжлалтай уялдуулан хөгжүүлэх”, онол
практикийн бага хурал, Улаан загалмайчдын улсын зөвлөгөөн, МУЗН төрийн
байгууллагуудын хамтын ажиллагааны гэрээ, Удирдах Зөвлөлийн шийдвэр,
ЕНБД-ын тогтоол, захирамжийг багтаасан улаан загалмайчдын албан
хэрэгцээнд зориулсан гарын авлага юм. |
МУЗН айсуй цагийн босгон дээр, Самдандовж, Р., Отгон, Д,. ( 2002).
Шинэ үеийн түүхэн товчоон, 7 бүлэг, 136 хуудас , монгол |
| Улс
орон ардчилал зах зээлийн нийгэмд шилжиж даяаршлын ертөнцөд хүн
төрлөхтний жам ёсны нэгэн гольдрилд орж буй чухал цаг үе дор МУЗН
хөгжлийнхөө нэн шинэхэн түүхийн зурвас үеийг айсуй цагийн босгон дээр
товчоолон үзэх нь хэрэгтэй буй хэмээн энэхүү судалгааны нотыг бүтээв. |
Гамшгийн үеийн сэтгэлзүйн тусламж үйлчилгээ , Самдандовж,Р.( 2002).
Гарын авлага, монгол |
| Аливаа гамшгийн үед ард иргэдэд үзүүлэх сэтгэлзүйн тусламжийн талаар сэтгэл судлаачидтай хамтран бичсэн гарын авлага. |
МУЗН-ийн өөрчлөлт шинэчлэлт- III, Самдандовж, Р., Отгон, Д,. ( 2003). дэвтэр
Баримт бичгийн эмхэтгэл, 2 бүлэг, 202 хуудас, монгол |
| МУЗН-ийн
Х их хурлын баримт бичиг, Их хурал, зөвлөгөөний шийдвэрийн хэрэгжилт
гэсэн хоёр үндсэн бүлгээс бүрдсэн улаан загалмайчдад зориулсан гарын
авлага. |
МУЗН-ийн өөрчлөлт шинэчлэлт- III, Самдандовж, Р., Отгон, Д,. ( 2003). дэвтэр
Баримт бичгийн эмхэтгэл, 2 бүлэг, 202 хуудас, монгол |
| МУЗН-ийн
Х их хурлын баримт бичиг, Их хурал, зөвлөгөөний шийдвэрийн хэрэгжилт
гэсэн хоёр үндсэн бүлгээс бүрдсэн улаан загалмайчдад зориулсан гарын
авлага. |
Red Cross Glossary and dictionary, Самдандовж, Р.( 2003).
Толь бичиг, 235 хуудас, монгол, англи |
| Энэхүү
бүтээл нь Дэлхийн улаан загалмайн хөдөлгөөний түүх, үйл ажиллагааны
талаар товч ойлголт өгөхийн зэрэгцээ тус хөдөлгөөний талаарх англи
хэлний мэдлэг олгож, нэр томъёоны утга учрыг залуу улаан загалмайчдад
тайлбарлан зааж буй гарын авлага, толь бичгийн цомог юм. |
Залуучуудын Улаан Загалмайн тайлан, Отгонтуяа, Г. ( 2003).
18 хуудас, монгол |
| Тайлан сэтгүүлд МУЗН-ийн Залуучуудын Хөдөлгөөнөөс 2003 онд хэрэгжүүлсэн үйл ажиллагаануудыг тайлагнан оруулсан юм. |
Өндөр настанд гэрээр үйлчилгээ үзүүлэх нь, Агни, Б. (2003).
Гарын авлага , 28 хуудас, монгол |
| Энэ
гарын авлагад МУЗН-ийн халамжийн хөтөлбөрөөс хэрэгжүүлдэг өндөр
настнуудад зориулсан төслийн үйл ажиллагаа болон сайн дурын
идэвхтнүүдийн ажиллах арга барилыг тодорхой гаргасан байдаг. |
Оролцооны аргаар судалгаа явуулах нь, Оюунгэрэл, А,. (2003).
Судалгааны баримт, 32 хуудас, монгол |
| Улаан
загалмайн дунд шатны хороодын ажилтан, сайн дурын идэвхтнүүдэд
оролцооны аргаар хэрхэн судалгаа, үнэлгээ хийх талаар нэгдсэн ойлголт
өгөх гарын авлага. |
SARS-ын тухай , Хишигдэлгэр, П,. (2003).
Зөвлөмж, 14 хуудас, монгол |
| SARS
халдварт өвчний тухай ойлголт, анагаах ухааны ололт, амжилт, уг өвчний
халдвараас сэргийлэх арга замууд, өвчний тархалтыг бууруулахад хувь
хүний оруулах хувь нэмрийн талаар мэдээлэл өгсөн гарын авлага. |
Мэдээллийн цомог, Илиза,. А, (2003).
Баримт бичиг, 5 бүлэг 112 хуудас, монгол |
| Нөхөн
үржихүйн эрүүл мэнд, гэр бүл төлөвлөлт, ДОХ-ын чиглэлээр төрөөс
баримталж буй бодлого, жендер хүйсийн тэгш байдлын тухай үнэ зөв
мэдээллүүдийг эмхэтгэн хураангуйлсан хэвлэл мэдээллийнхэнд зориулсан
товхимол юм. |
Сайн дурын авлагагүй цусны доноруудыг элсүүлэх үйлсэд амжилт олох нь, Илиза, А (2003).
Баримт бичгийн эмхэтгэл, 2 бүлэг, 202 хуудас, монгол |
| Сайн дурын авлагагүй донорыг элсүүлэх, хадгалах үйл явцыг тодорхойлон гаргасан гарын авлага юм. |
Зэвсэгт мөргөлдөөний хууль, Мягмарсүрэн, Я,. (2003).
Баримт бичиг, 298 хуудас, монгол |
| Олон
улсын зэвсэгт мөргөлдөөн, эрхзүйн зохицуулалт, олон улсын нигүүлсэнгүй
хуулийн талаарх цогц ойлголтыг багтаасан цэргийн ажилтан, офицерүүдэд
зориулсан гарын авлага. |
МУЗН-ийн эрхзүйн баримт бичиг, Самдандовж, Р., Отгон , Д. (2004).
Баримт бичиг,11 бүлэг, 128 хуудас, монгол |
| Олон
улсын хүмүүнлэгийн эрхзүй, МУЗН-ийн эрхзүй байдлын тухай Монгол улсын
хууль, МУЗН-ийн дүрэм стратеги болон дунд шатны хорооны дүрэм, заавар,
МУЗН-ийн цол тэмдэг медалиар шагнах журам зэрэг эрхзүйн холбогдолтой
байнгын хэрэглээний үндсэн баримт бичгүүдийг эмхэтгэн Улаан
загалмайчдын гарын авлага ширээний ном болгов. |
Олон улсын хүмүүнлэгийн эрхзүй , Хишигдэлгэр, П., Отгонтуяа, Г. (2004).
Баримт бичгийн эмхэтгэл, 2 бүлэг, 202 хуудас, монгол |
| Олон
улсын нигүүлсэнгүй хуулийн тухай болон Монгол улсад хүмүүнлэгийн хууль
хэрхэн хэрэгжиж байгаа талаар танилцуулсан сургалтанд зориулсан гарын
авлага. |
Анхны тусламж үзүүлж сурцгаая, Алтантулга, Э., Энхтуяа, Б,. (2004).
Гарын авлага, 2 бүлэг, 106 хуудас, Монгол |
| Хүний
биеийн эрхтэн тогтолцооны тухай болон зонхилон тохиолддог 16 төрлийн
гэмтлийн үед үзүлэх анхны тусламж, түүний хийх үйлдлийн дэс дарааллийг
үгээр болон зургаар үзүүлсэн цуврал хичээлүүд бүхий гарын авлага. |
Малчны удам Танаа, Самдандовж, Р., Амаржаргал, Н. ( 2004).
Ном, 238 хуудас, монгол |
| Энэхүү
номын оршилд “..Малчин удмын гарамгай зүтгэлтнүүдийн үйл хэрэг, төрийн
бодлогыг судлахын зэрэгцээ монгол үндэстний эрхэлж ирсэн аж ахуй, буй
болгосон технологи, бүтээл туурвил, оюуны болон эдийн соёл, гүн ухаан,
шашин, төрт ёстой нь нэгэн цогц байдлаар нь авч үзэхэд өчүүхэн ч болов
хувь оруулах хүсэл маань биднийг уг номыг зориглон бичихэд хүргэв”
хэмээн зохиогчид дурьдсан байдаг. |
Бидний энэрэнгүй үйлс, Оюунболор, Ц. (2004).
Гарын авлага, 62 хуудас, монгол |
| Өсвөрийн
болоод залуучуудын улаан загалмайн гишүүд, удирдагчдад зориулсан гарын
авлага. Улаан загалмайн бүлгэм зохион байгуулах, дунд болон богино
хугацааны төслийн судалгаа хийх, төлөвлөх, хэрэгжүүлэх, үнэлэх ажлыг
энэхүү гарын авлагын тусламжтайгаар хийх боломжтой юм. |
Монголын Улаан Загалмай Нийгэмлэг, Отгонтуяа, Г., Отгон, Д., ( 2004).
Танилцуулга, 10 хуудас, монгол, англи |
| МУЗН-ийн үйл ажиллагааны тухай олон нийтэд зориулсан мэдээлэл бүхий танилцуулга юм. |
Анхны тусламж ба ХДХВ/ДОХ, Алтантулга, Э. (2004).
Гарын авлага, 12 хуудас, монгол |
| Гэмтсэн
хүнд анхны тусламж үзүүлж буй хүмүүс өөрийгөө болон тусламж авч буй
хүнийг хэрхэн цусаар дамжих төрөл бүрийн халдваруудаас урьдчилан
сэргийлэх тухай өгүүлсэн. |
Залуучуудын үе тэнгийн сургалтанд зориулсан гарын авлага, Илиза, А. (2005).
Гарын авлага, 116 хуудас, монгол |
| Залуучуудад нөхөн үржихүйн эрүүл мэндийн мэдлэг олгох талаар сургалт зохион байгуулах аргачлалыг харуулсан гарын авлага. |
МУЗН ХДХВ/ДОХ-ын стратеги 2005-2010, Илиза, А. ( 2005).
Баримт бичиг, 64 Хуудас, монгол, англи |
| МУЗН
ДОХ-ын чиглэлээр 2005-2010 он хүртэл ажиллах стратеги, төлөвлөгөөг
Монгол орны нөхцөл байдалд тохируулан боловсруулж гарын авлага болгон
гаргалаа. |
Шувууны фермийн аж ахуй , Амаржаргал, Н Самдандовж, Р.,. (2005).
Гарын авлага, 120 хуудас, монгол |
| Хүмүүсийг
идэвхитэй хөдөлмөрт татан оролцуулж, амьдрах шинэ арга ухаанд
суралцахад нь тус нэмэр болох зорилгоор МУЗН-ээс цувралаар олон ном
гаргасан билээ. Энэхүү ном нь шувууны аж ахуй эрхлэх хүсэлтэй хүмүүст
зориулсан гарын авлага юм. |
Улаан Загалмайн бяцхан ном, Самдандовж, Р., Отгон, Д. (2005).
Эмхэтгэл,152 хуудас, монгол |
| Олон
улсын улаан загалмайн хөдөлгөөний үүсэлээс эхлэн МУЗН-ийн үйл
ажиллагаа, хөгжлийн тухай тоймлон эмхэтгэсэн мэдээллийн цомог. |
Осол гэмтлийн үед үзүүлэх анхны тусламж, Алтантулга, Э., Нансалмаа, Ш. (2005).
Гарын авлага, 2 бүлэг, 128 хуудас, Монгол |
| Хүний
биеийн эрхтэн тогтолцооны тухай болон зонхилон тохиолддог 16 төрлийн
гэмтлийн үед үзүүлэх анхны тусламж, түүний хийх үйлдлийн дэс дарааллыг
өнүүлсэн гарын авлага юм. |
“Гар хадлан бэлтгэх технологи”, Самдандовж, Р., Амаржаргал, Н. (2005).
Гарын авлага, 64 хуудас, монгол |
| Европын
Холбооны дэмжлэгтэйгээр МУЗН, Олон улсын улаан загалмай, Улаан хавирган
сар нийгэмлэгүүдийн Холбоотой хамтран хэрэгжүүлж буй “Хадлан-2005”
төслийн хүрээнд хадланч, малчин нэг бүрт хадлан хадах, нөөцлөж хадгалах
дадлага, чадвар эзэмшүүлэх хамгийн гол нь хадлан тэжээл бэлтгэлийн
ажлыг нийт малчдын үйл хэрэг болгох зорилгоор эмхлэн гаргасан гарын
авлага. |
“Эрүүл ахуй, ариун цэвэр, орчны эрүүл мэнд”, Алтантулга, Э., Фолкерт Де Жагер
Гарын авлага, 5 бүлэг 40 хуудас, монгол |
| Ус
ба түүний эрүүл ахуй, ариун цэвэр, орчны эрүүл мэндийн талаар иргэд
болон Улаан Загалмайн ажилтнуудад зориулан бэлтгэсэн гарын авлага. |
Англи- Монгол толь, Самдандовж, Р.( 2006).
Баримт бичгийн эмхэтгэл, 2 бүлэг, 202 хуудас, монгол |
| Өдөр
тутмын ярианы хамгийн энгийн үг хэллэгт хамгийн өндөр давтамжтай
хэрэглэгддэг үгийг сонгон авч түүний гол утга санааг ухан тайлахад нэн
хялбар дөхөмтэй хялбар жишээ бүхий ялангуяа англи хэлийг эхлэн
суралцагчдад зориулсан халаасны толь бичиг. |
Мартин Лютер Кинг, Нээлттэй Мэтгэлцээний Холбоо, МУЗН-ийн Хүүхэд залуучуудын хөдөлгөөн ( 2006).
Товхимол, 92 хуудас, монгол |
| Уг
товхимолд иргэний эрхийн төлөө тэмцэгч, уран илтгэгч, хүмүүнлэг үйлстэн
Мартин Лютер Кингийн амьдрал, үйл ажиллагаа, түүхэн замнал, уран
илтгэлүүдээс товчлон өгүүлсэн болно. |
|