Ерөнхий цэс
Цаг тооны бичиг
September 2010 October 2010
Su Mo Tu We Th Fr Sa
Week 35 1 2 3 4
Week 36 5 6 7 8 9 10 11
Week 37 12 13 14 15 16 17 18
Week 38 19 20 21 22 23 24 25
Week 39 26 27 28 29 30
Таны хөтөч
Spreadfirefox Affiliate Button
Хайлт
Нүүр arrow Бидний тухай arrow Онцлох үйл явдлууд
Онцлох үйл явдлууд
  •  

    1939

      • 1939 оны YI сарын 30-нд Улаанбаатар хотноо "Монголын улаан хэрээстийн эвлэл"-ийн анхдугаар их хурал хуралдаж, анхны дүрмээ баталжээ. Энэ өдрийг Монголын улаан загалмай нийгэмлэг (МУЗН) байгуулагдсан өдөр гэж түүхэнд тэмдэглэдэг.

     

    1958

      • "Дайнд хэлмэгдэгсдийг хамгаалах тухай" 1949 оны Женевийн конвенцид Монгол улсын засгийн газар нэгдэн орж их хурлаар соёрхон батлав.

     

    1959

      • 1959 оны IX сард МУЗН нь Олон Улсын Улаан Загалмай, Улаан хавирган сар нийгэмлэгүүдийн Холбоонд 84 дэхь гишүүнээр элсэв.

     

    1991

      • МУЗН-ийн дэргэд Улаан загалмайн музей байгуулагдав.

     

    1994

      • МУЗН-ийг хөгжүүлэх Хөгжлийн хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд туслах зорилгоор Олон Улсын Улаан Загалмай, Улаан хавирган сар нийгэмлэгүүдийн холбооны суурин төлөөлөгч Монголд ажиллаж эхлэв.

     

    1995

      • "Дайнд хэлмэгдэгсдийг хамгаалах тухай" 1949 оны Женевийн конвенцийн 1977 оны нэмэлт хоёр протоколыг Улсын Их хурлаар соёрхон батлав.

     

    1996

      • Залуучуудын Улаан Загалмайн анхдугаар чуулга уулзалт зохион байгуулагдаж үйл ажиллагааны стратеги, дүрмээ батлав.

     

    1997

      • МУЗН "Цус цусан бүтээгдэхүүний хангамжийг сайжруулах Үндэсний хөтөлбөр"-ийг хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх зорилгоор Засгийн газартай гэрээ байгуулан ажилаж эхлэв.

     

    1998

      • МУЗН-ийн ээлжит бус Их хурал хуралдаж нийгмийн шинэчлэл, олон улсын үндэсний нийгэмлэгүүдийн жишигт нийцүүлэн нийгэмлэгийн шинэчилсэн дүрмийг баталж, үйл ажиллагааны үндсэн чиглэлийг тодорхойлж, өөрчлөлт шинэчлэлийг эхлэв.

     

    2000

      • Монгол Улсын Их хурлаар МУЗН-ийн "Эрхзүйн байдлын тухай болон Донорын тухай Монгол улсын хууль” батлагдав.

    • Нийслэлийн дүүргүүдэд Улаан загалмайн хороо,`1 хүмүүнлэгийн төвүүд байгуулагдаж эхлэв.

    • Улаан Загалмайчдын Улсын анхдугаар зөвлөлгөөн Хөвсгөл аймагт зохиогдож аймаг, дүүрэг тэдгээртэй адилтгах эрх бүхий УЗХ-ны төлөөлөгчид оролцож зөвлөмж гаргав.

    • Монгол оронд нүүрлэсэн ган зудад нэрвэгдэгсдэд нөхөн сэргээх хүмүүнлэгийн тусламжийн хөтөлбөр эхэлж дөрвөн жил дараалан хэрэгжүүлэв.

     

    2001

      • Улаан Загалмайчдын Улсын II зөвлөлгөөн Дорнод аймагт зохиогдож, “Сайн үйл ажиллагаатай чадварлаг Үндэсний нийгэмлэг болохын төлөө хамтран ажиллацгаая” зөвлөмж гаргав.

    • Монгол улсын Засгийн газраас хүмүүнлэгийн чанартай зарим чиг үүргийг МУЗН-т хариуцуулан гүйцэтгүүлэх тухай анхны гэрээ байгуулагдав.

    • Дунд шатны УЗХ-ны нарийн бичгийн дарга нар МУЗН-ийн Ерөнхий нарийн бичгийн даргатай үр дүнгийн контракт байгуулж, улаан загалмайн ажилтны ёсзүйн тангараг өргөдөг болов.

     

    2002

      МУЗН-ийн Х их хурал хуралдаж, шинэ зууны шинэчлэлийн чиглэлээ тодорхойлов. Тус их хуралд Монгол улсын Ерөнхий сайд Н.Энхбаяр оролцож үг хэлэв. Улаан Загалмайчдын улсын III зөвлөлгөөн Увс аймагт болж, дунд анхан шатны байгууллагуудын менежментийг сайжруулах, ажлын уялдаа холбоо үйл ажиллагааны чанар, үр нөлөөг дээшлүүлэх зөвлөмж гаргав. МУЗН-ийн шинэчлэлийн явц байдал, үр өгөөж, алдаа оноо, ололт туршлагыг нэгтгэн дүгнэсэн “МУЗН айсуй цагийн босгон дээр” гэсэн шинэ үеийн түүхэн товчоон судалгааны ном гарын авлага гаргалаа.

     

    2003

      • “Улаан загалмай, төрийн байгууллагуудын хамтын ажиллагааг орон нутагт эрчимжүүлэх нь” “МУЗН-ийн сайн дурын идэвхтний менежмент” төслийн менежмент” сэдвүүдээр орон нутагт бүсчилсэн зөвлөгөөнүүд зохион байгуулагдав.

    • Улаан загалмайчдын улсын IV зөвлөлгөөнийг Говь-Алтай аймагт зохион байгуулж “МУЗН-ийн стратеги–2010” дунд шатны УЗХ-ны дүрмийг хэлэлцэн батлав.

     

    2004

      • Гамшгийн бүсийн төвийн менежментийг сайжруулах асуудлаар Говьсүмбэр аймагт зөвлөлдөх уулзалтыг зохион байгуулж журам боловсруулав.

    • “Манлай малчид энэрэнгүй үйлсэд” зөвлөлгөөнийг Дорноговь аймагт ХХААЯ-тай хамтран зохион байгуулав.

    • Хүмүүнлэг энэрэнгүй үйлсэд бодитой хувь нэмэр оруулсан хүмүүсийг “Нигүүлсэнгүй үйлстэн”-ээр алдаршуулах ажиллагааг жил бүр зохион байгуулахаар журам тогтож анхны 9 алдартанг тодруулав.

    • Монгол Улсын Засгийн газраас 2004 оныг “Усны бодлогын шинэчлэлийн жил” болгосонтой холбогдуулан Нидерландын Улаан Загалмайн дэмжлэгтэйгээр “Усны эрүүл ахуй” төсөл эхлэв.

     

    2005

     
    • • 2005-2010 онд үндэсний хэмжээнд Австралийн Улаан Загалмай Нийгэмлэгийн дэмжлэгтэйгээр ДОХ-оос урьдчилан сэргийлэх үйл ажиллагааны стратеги төлөвлөгөө боловсрогдож батлагдаж хэрэгжүүлэх ажил эхлэв.

      • Цунами гамшигт нэрвэгдэгсдэд туслах хандивын аянг орон даяар зохион байгуулж 100 сая төгрөгийн тусламж илгээв.

      • Зүүн хойт Азийн бүсийн орнуудын үндэсний нийгэмлэгүүдийн хандивлагчдын уулзалтыг Улаанбаатар хотноо зохион байгуулав.

      • Ази Номхон далайн ОУУЗ, УХСНХ-ны ХДХВ/ДОХ-ын сүлжээний 17-р их хурлы Улаанбаатар хотод зохион байгуулав.

      • Монгол, Япон, Хятадын өсвөрийн Улаан загалмайчид оролцсон Олон улсын зуслан цугларалт Хархоринд зохиогдов.

      • “Газар хөдлөлт” сэдэвт олон улсын оролцоотой үндэсний зөвлөлгөөн зохиож, төр засаг олон нийтэд зориулсан зөвлөмж гаргав.

      • Бүх аймгийг хамруулсан “Хадлан-2005” төслийг Европын холбооны дэмжлэгтэйгээр амжилттай хэрэгжүүлэв.

      • Улаан Загалмайчдын Улсын V зөвлөлгөөн “Санхүүгийн менежментийг сайжруулах нь” сэдвээр Орхон аймагт болж зөвлөмж гаргав.

      • “ДОХ-ын үнэнийг хүмүүст хүргэцгээе” уриан дор Монгол-Хятадын Улаан загалмайн сурталчилгааны галт тэрэгний аян хоёр талаас хөдөлж Эрээн хотод хамтарсан уулзалт сурталчилгааны өдөрлөг явуулав.

      • Залуучуудын Улаан Загалмайн V чуулган Олон улсын Найрамдал төвд болж “МУЗН-ийн хүүхэд залуучуудын хөдөлгөөн” болж шинэ зохион байгуулалтанд шилжив.

      • Улаан загалмайн сүлд дуу “Хүмүүнлэгийн дуулал”-ыг хөгжмийн зохиолч Л.Балхжав, яруу найрагч Ү.Хүрэлбаатар нартай хамтран бүтээв.

    • 2006

    • МУЗН-ийн XI их хурал шинэлэг өвөрмөц менежменттэй, ажил хэрэгч, бүтээлц, харилцан ойлголцлын  хэм хэмжээнд болж нийгэмлэгийн дүрмээ шинэчлэн баталж цаашдын зорилтоо тодорхойллоо.
    •  
    • Улаан Загалмайчдын улсын V зөвлөлгөөн “Санхүүгийн менежментийг боловсронгуй болгох нь” сэдвээр Орхон аймагт зохиогдлоо.
    •  
    •  “Энэрэнгүй үйлст-Манлай малчин” бүсчилсэн зөвлөлгөөнийг Архангай, Увс, Хэнтий, Өмнөговь аймгуудад зохион байгуулав.
    •  
    • МУЗН, Хятадын Улаан Загалмай Нийгэмлэгийн хамтарсан “ДОХ-ын тархалтыг зогсоож, амлалтаа биелүүлье” галт тэрэгний аяны уулзалт өдөрлөг Замын-Үүдэд боллоо.
    •  
    • “Хүмүүнлэг үйлс-МУЗН”, “Олон улсын хүмүүнлэгийн эрх зүй Монголд” онол практикийн бага хурлуудыг зохион байгуулж явууллаа.
    •  
    •  Олон улсын Өсвөрийн Улаан загалмайчдын “Нүүдэлчдийн замаар” зуслан цугларалт “Найрамдал” төвд хийгдлээ.
    •  
    • “Хааны эрэлд” олон улсын энхийг сахиулах үйл ажиллагаанд МУЗН Хүмүүнлэгийн эрх зүйг сурталчлах үүрэг хүлээж оролцов.
    •  
    • Донор үйлчилгээний клуб, Донорын мэдээллийн санг цусны төвд байгуулав. 
    •  
    • Улаанбаатар хотын Баянзүрх, Чингэлтэй, Хан-Уул дүүрэгт ус түгээх байр дөрвийг барьж, зөөврийн усны машин гурвыг ажил орууллаа.

    • 2007
    •  
    • Монгол Улсын Засгийн газар, Эрүүл мэндийн яамнаас хэрэгжүүлж буй “Эрүүл монгол хүн” хөтөлбөрийг дэмжиж МУЗН-ээс “Хөдөлгөөн эрүүл мэнд” хүмүүнлэгийн аяныг өрнүүллээ.
    •  
    •  Тэгш эрх, хүмүүнлэгийн төлөө тууштай тэмцэгч, уран илтгэгч Мартин Лютер Кингийн өдрийг тэмдэглэлээ.
    •  
    • Баянхонгор аймгийн УЗХ санаачлан аймгийн Засаг даргын Тамгын газартай хамтран мал цөөтэй малчин өрхийг малжуулах ажлыг зохион байгуулж, сумын захиргаа, УЗХ, малчин нарын гурвалсан гэрээ байгуулан, уриалга гаргасан нь бусад хороодод авууштай туршлага боллоо.
    •  
    • Баянзүрх дүүргийн хөгжим бүжгийн гүнзгийрүүлсэн сургалттай 44 дүгээр дунд сургууль Улаан Загалмайч хүмүүнлэг сургууль болж ЕБС-иудад хандаж уриалга гаргалаа.
    •  
    • Хүмүүнлэгийн манлай Нигүүлсэнгүй үйлстнүүдээ 4 дэх удаагаа шалгарууллаа.
    •  
    • Зүүн бүсийн аймгуудын “Нигүүлсэнгүй үйлст манлай малчдын зөвлөлгөөн” Хэнтий аймгийн Бор-Өндөр тосгонд боллоо.
    •  
    • Олон улсын сувилагчдын хамгийн нэр хүндтэй шагнал Флоренс Найтенгелийн медалиар ХӨСҮТ-ийн сувилахуйн албаны дарга, “Сувилахуйн амьдрал” төвийн тэргүүн, “Сувилагч танд” сэтгүүлийн эрхлэгч Т.Сүрэнхай шагнагдлаа
    •  
    • Японы Улаан Загалмай Нийгэмлэгийн санхүүжилтээр ХДХВ-ийн халдвар илрүүлэх Сайн дурын зөвлөгөө шинжилгээний төвийг Дорнод, Сэлэнгэ, Хөвсгөл аймагт байгуулж, Үндэсний хэмжээний ажлын хэсэгт ажиллаж эхэллээ.
    •  
    • Өсвөрийн болон Залуучуудын Улаан Загалмайчид “Хүүхэд бүрийн төлөө” карнавал зохион байгууллаа.
    •  
    • Японы Эзэн хааны ууган хүү, угсаа залгамжилсан хун тайж Нарухито Дамбадаржаа дахь Япон цэргийн дурсгалын хөшөөнд хүндэтгэл илэрхийлж цэцэг өргөлөө.
    •  
    • Дунд шатны УЗХ-ны арга зүйчдыг хамруулсан Залуучуудын Улаан загалмайн удирдагч багш бэлтгэх сургалтыг Олон Улсын хүүхдийн Найрамдал төвд зохион байгууллаа.
    •  
    • БНХАУ-ын ӨМӨЗОрны Хөлөн буйр аймгийн Улаан Загалмайн Хорооны Манжуур хот, Эвэнх, Шинэ барга, Зүүнбаруун хошууны төлөөлөгчид МУЗН-т айлчиллаа.
    •  
    • Монгол Улсын ХДХВ/ДОХ-той тэмцэх Үндэсний хорооны гишүүн болж, Үндэсний хэмжээнд ТББ-ыг төлөөлж шийдвэр гаргагчдын түвшинд дуу хоолойгоо илэрхийлэх боллоо.
    •  
    • Нийслэлийн Улаан Загалмайн хороотой хамтран Жавхлант зусланд Өсвөрийн Улаан Загалмайчдын зуны зуслан цугларалтыг зохион байгууллаа.
    •  
    • “Шинэ цагийн малчид ба бизнес” Нигүүлсэнгүй үйлст манлай малчдын зөвлөлгөөн Говь-Алтай аймгийн Чандмань суманд зохиогдлоо.
    •  
    • “Хааны эрэлд-2007” Олон улсын цэргийн хээрийн сургууль, дадлагад МУЗН Олон улсын хүмүүнлэгийн хуулийн хүрээнд оролцлоо.
    •  
    •  Зүүн Азийн Улаан Загалмай Нийгэмлэгүүдийн удирдагч нарын уулзалт Монголд зохион байгуулагдлаа.
    •  
    • Олон улсын хүмүүнлэгийн эрх зүйг судлах нь” сэдэвт сургалт семинар зохион байгуулагдлаа.
    •  
    • Улаан Загалмайчдын Улсын VI зөвлөлгөөн “Сайн дурын идэвхтэний менежментийг боловсронгуй болгож, анхан шатны хорооны үйл ажиллагааг эрчимжүүлэх нь” сэдвээр Хэнтий аймгийн Дадал суманд зохиогдлоо.
    •  
    • Анхны тусламжийн нөхөрлөлийн дүрмийг МУЗН, ОБЕГ-ын хамтарсан тогтоолоор шинэчлэн баталж, Хэнтий аймгийн Дадал суманд ОБХ-тэй хамтран нөхөрлөлийн үзүүлэх тоглолтыг зохион байгууллаа.
    •  
    •  “Олон улсын Найрамдал-2” төсөл Говь-Алтай, Завхан, Тосонцэнгэл, Хөвсгөл, Хан-Уул дүүрэгт шинээр хэрэгжиж эхэллээ.
    •  
    • Говьгео Хувьцаат Компани Хүмүүнлэгийн үйлсийн түнш боллоо.
    •  
    • Хил дамжиж ХДХВ/ДОХ-ын халдвараас урьдчилан сэргийлэх төсөл Дорноговь аймгийн Замын-Үүд суманд хэрэгжиж эхэллээ.
    •  
    •  Өвөрхангай аймагт Засаг даргын Тамгын газар, ХХААХэлтэстэй хамтран “Нигүүлсэнгүй үйлст манлай малчдын зөвлөлгөөн”-ийг зохион байгууллаа.
    •  
    • “Ногоон гэрэл-цагаан шугам” тэмцээн хүүхдийн наадмыг уламжлал болгон зохион байгууллаа.
    •  
    • Дорнод, Сэлэнгэ, Орхон, Сүхбаатар аймаг, Нийслэлийн Улаан Загалмайн хороод төрсөн өдрөө тэмдэглэлээ.
    •      
 
< Өмнөх   Дараахь >