Монголын Улаан Загалмайн Нийгэмлэг
Монголын Улаан Загалмайн Нийгэмлэг нь 1939 онд анх байгуулагдсан. МУЗН нь иргэдээс хөдөлгөөний дүрэм, үндсэн зарчмуудыг зөвшөөрч, тэдгээрийг болон Женевийн конвенци, нэмэлт проколуудын зарчим хэм хэмжээ, үзэл санааг хэрэгжүүлэх, төрийн хүмүүнлэгийн бодлогод дэмжлэг үзүүлэх зорилгоор сайн дурын үндсэн дээр байгуулагдан өөрийгөө удирдах ёсны үйл ажиллагаа явуулдаг нийгэмд үйлчилдэг төрийн бус хүмүүнлэгийн байгууллага мөн.
|
МУЗН-ийн эрхэм зорилго
МУЗН-ийн эрхэм зорилго нь шударга ёсны зарчимд үндэслэн хүнийг яс үндэс, иргэний харъяалал, угсаа, хэл, арьсны өнгө, нас хүйс, нийгмийн гарал байдал, хөрөнгө чинээ, эрхэлсэн ажил, шашин шүтлэг, улс төрийн үзэл бодол, боловсролоос нь үл хамааран хүний аюулгүй байдал, амь нас, эрүүл мэндийг хамгаалах, хүмүүнлэг ёсыг хангахад дэмжлэг туслалцаа үзүүлэх, хүмүүс хоорондын ойлголцол, нөхөрлөл, хамтын ажиллагааг дэмжих, энхтайвныг бэхжүүлэх үйлсэд хувь нэмэр оруулахад оршино
|